2010 онд хийсэн ажлын үр дүн, хэрэгжилт

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

2010 онд хийсэн ажлын үр дүн, хэрэгжилт

Завхан аймгийн Засаг даргын тамгын газраас 2010 онд хийсэн ажлын үр дүн, хэрэгжилтийн талаар нэг өгүүлбэрээр хүргэе.
Нэг өгүүлбэрээр:

–    2010 онд “Эрчимтэй хөгжлийн Завхан” санд 267 сая төгрөгийг хуримтлуулж 231.4 сая төгрөгийн зарцуулалт хийлээ.
–    Завхан аймгийн хэмжээнд 46 ахмад дайчинд олгох орон сууцны ажлыг үргэлжлүүлэн 21 ахмад дайчин орон сууцны түлхүүрээ гардан авлаа.
–    Завхан аймаг  “Боловсролын шинэчлэлийг гүнзгийрүүлж, сургалтын чанарыг сайжруулах”  гурван жилийн аяныг зарлан, 6 настай хүүхдийг сургуульд бүрэн хамруулснаар суурь боловсролын хамралт 98.8, сургуулийн өмнөх боловсролын хамралт 87,9 хувьд хүрлээ.
–    2009-2010 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтанд 1247 хүүхэд хамрагдаж, төрийн болон төрийн бус өмчийн их дээд сургуульд 630 оюутан элсэн суралцаж байна.
–    Боловсрол, Эрүүл мэнд болон орон нутгийн салбарын нягтлан бодогч нарын  санхүүгийн бүртгэлийн программыг шинэчлэж, хоёр өдрийн сургалтыг зохион байгууллаа. Ингэснээр төсөвт албан газруудын 75 хувь нь санхүүгийн программаар тайлангаа гаргах боломжтой болоод байна.
–    2010 онд 47 алдар цолтой ахмад настанд хуулийн дагуу  11.9 сая төгрөг,  нэн ядуу амьдралтай 492 ахмад настанд 80.8 сая төгрөг, 149 хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 20.8 сая төгрөгийн түлээ нүүрсний үнийн хөнгөлөлт тус тус үзүүллээ.
–    Өнгөрсөн өвөл, хаврын гамшиг, цас зудны улмаас Завхан аймагт 1293 өрх огт малгүй болж, олон арван малчин малынхаа 50-иас дээш хувийг хорогдуулсан. Төр, засаг аймгийн зүгээс тэдгээр хүмүүсийн аж амьдралд дэм болгож 1293 өрхөд 300.0 мянган төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлж, 294 өрхийг 1.7 сая төгрөгийн үнэ бүхий малаар, Хөдөлмөр халамж үйлчилгээний чиглэлээр Алдархаан, Эрдэнэхайрхан, Яруу сумын 15 малчин тус бүрийг 400.0 мянган төгрөгийн малаар малжуулах зэрэг арга хэмжээг авч 80 хүнийг мэргэжил олгох сургалтанд хамруулсан байна.

Б.Мягмарсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж