
1. УИХ, Засгийн газраас батлагдан гарч байгаа хууль тогтоомж, салбарын сайдаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргаж байгаа дүрэм журмуудын төслийг ЭБЭХЯ-ны Вэб сайт /mmre.energy.mn/-д байршуулан цахим хуудсаар дамжуулан мэргэжлийн холбоод Төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэн болон бусад холбогдох байгуулага иргэдийг хамарсан өргөн цар хүрээтэй хэлэлцүүлгийг явуулж хууль, дүрэм журмын төсөлд тэдний саналыг тусгаж хэвших
2. “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн төлөвлөгөөнд тугагдсан зорилт арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх
3. Эрдэс баялаг эрчим хүчний салбарт төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бизнесийн таатай орчныг бүрдүүлэн, татвар, санхүү, хөрөнгө оруулалт, зохицуулалтын тогтвортой орчныг хууль тогтоомжийн хүрээнд сайжруулах
4. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хоорондын харилцан ойлголцол хамтын ажиллагааг дээшлүүлэх
5. Концессын тухай хуульд нийцүүлэн төр ба хувийн хэвшил хамтарч концессын төрлүүдээр тухайлбал эрчим хүчний төслүүдийн хувьд жишиг гэрээний төсөлд санал авч хамтран боловсруулан хэрэгжүүлэх
6. Эрдэс баялаг, эрчим хүчний салбарт шинжлэх ухааны ололт, дэвшилтэт техник технологийг судалж нэвтрүүлсэн, үйлдвэр технологийн парк байгуулах ажлын хүрээнд боловсруулалтын түвшинг дээшлүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагыг төрөөс бодлогоор дэмжиж, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулж татварын хөнгөлөлт эдлүүлэх
7. Эрдэс баялаг, эрчим хүчний салбарт ажлын байрыг тогтвортой байлгах, нэмэгдүүлэх, хүний хүчин зүйлийн үнэлэмжийг дээшлүүлэх талаар салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран ажиллах
8. Салбарын хууль тогтоомжийн давхардал, хийдлийг арилгах талаар санал солилцон хамтран ажиллаж, бизнес эрхлэх таатай нөхцлийг бүрдүүлэх
9. Нээлттэй хэлэлцүүлгээс гарсан санал дүгнэлтийг Эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүдэд тусгаж, хамтарсан төлөвлөгөө гарган хэрэгжилтэд нь хяналт тавин, үр дүнг жил бүрийн эхний улиралд багтаан хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгч ажиллана.