
Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын III багийн нутаг “Баянзүрхийн Шиврийн ам” гэдэг газарт нутаглаж байгаа иргэн М-ын хотонд энэ сарын 09-ний өдөр хоёр үхэр, хоёр үнэг галзуу өвчний шинж тэмдэгээр өвчилсөн мэдээллээр сумын малын эмч энэ сарын 10-ны өдөр газар дээр нь очиж булж устган, ариутгал халдваргүйжүүлэлт хийж, үхсэн мал амьтны сэг зэмээс шинжилгээнд дээж авч аймгийн Мал эмнэлэгийн лабораторид явуулсан. Шинжилгээний хариу одоогоор гараагүй байгаа аж.
Д.Долгор