
Дашрамд дурдахад, аймгийн хэмжээнд зохиогддог “Хаврын баяр” цэнгээнт бүжгийн тэмцээн, “Бяцхан мисс” , “Бяцхан жентельмэн” уралдаан, “Өвлөн бүжье” ардын бүжгийн наадмыг бүжиг дэглээч Ц.Алтанцэцэг зохион байгуулдаг.
Хөгжмийн багш, удирдаач МУСТА, Б.Батжаргал 1977 онд театрт анх хөгжимчнөөр орж, 33 жил ажиллаж байгаа ажээ. Энэ хугацаанд 200 гаруй нийтийн дуу, 80 шахам бүжгийн хөгжим, хөгжимт драмын дуурь зэрэг бүтээлийг удирджээ. Мөн 50 шахам дуу, 30-аад бүжгийн хөгжмийг зохиожээ.
Б.Батгэрэл