Баянговь суманд газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Баянговь суманд газар хөдөлжээ

Баянхонгор аймгийн Баянговь сумаас зүүн зүгт 36 км зайд  /газар зүйн байрлалаар 44°62″  100°81″/ 3.3 магнитутын газар хөдлөлтийн чичирхийлэл энэ сарын 12-ны өглөөний 07:21 цагт мэдрэгдсэн талаар Одон орон геофизикийн судалгааны төвөөс мэдээлж байна. Газар хөдлөлтийн улмаас хохирол учирсан эсэх талаар тус аймгийн Баянговь сумын Засаг дарга С.Баасанхүүгээс тодрууллаа

-Газар хөдлөлтийн чичиргээ танай сумын нутагт мэдрэгдсэн талаар Одон орон геофизикийн судалгааны төвөөс мэдээлж байна. Тухайн цаг үед орон нутгийн иргэдэд мэдрэгдсэн болов уу?

-Яг одоогоор ойролцоо нутагладаг малчдаас мэдээлэл хараахан авч чадаагүй байна. Утсаар холбогдож чадахгүй л байна. Сумын төвөөс 36 км-т гэж тооцвол Баянлиг юмуу, Богд сумын нутаг болж таарах гээд байна л даа.

-Ямарнэг мэдээлэлгүй байна гэж үү?

-Аймгийн Онцгой байдлын газраас бас асуугаад байна. Холбоо барих боломжгүй болохоор зэргэлдээх сумдын удирдлагууд руу холбоо бариад ч мэдээлэл олж чадсангүй. Газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдсэн бол малчид одоо болтол утсаар болов мэдээлэх хугацаа болсон. Тиймээс ямар нэг чичиргээ болох хохирол учраагүй байх гэж үзэж байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж