“Sony” компани “PlayStation”-ы хакеруудтай тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

“Sony” компани “PlayStation”-ы хакеруудтай тэмцэнэ

“Sony” компани “PlayStation 3” тоглоомын хакеруудын эсрэг тэмцэх болсон байна. Хакерууд тус компанийн бүтээгдэхүүний програм хангамжид нэвтэрч, хууль бусаар тоглоомнуудыг суулгадагаас болж компанийн орлогыг ихээр бууруулж байгаа аж. Иймээс зохиогчийн эрхийн дагуу тэдний эсрэг хууль зүйн арга хэмжээ авах болжээ. Гэхдээ энэ арга хэмжээ нь амжилт олохгүй гэж зарим хакер хэлж байна.

Одоо 21 настай хакер Жорж Хотз “Sony”- гийн үйлдэлд сэтгэл дундуур байгаа тухай хэлсэн ч энэ нь ямар ч амжилт олохгүй гэжээ. Тэрбээр өмнө нь iPhone-ы хамгаалалтыг нэвтэлсэн хакер бөгөөд Fail0verlow хакеруудын бүлэглэлд багтдаг юм. Түүний хамт 100 гаруй хакер шүүхэд дуудагдаад байгаа аж.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж