УИХ-ын дарга Д.Дэмбэрэл долоо буудуулсан чоно

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл долоо буудуулсан чоно

Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы үдээс хойш хуралдаан эхлэх болж чуулганы танхимд УИХ-ын дарга орж ирлээ. Харин УИХ-ын гишүүд хуралдааны танхимд цөөхөн, хуралдааны ирц хүрэхгүй хурал эхлэх боломжгүй байлаа. Гэтэл УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Энэ МАН-ын гишүүд яагаад ийм бага байна аа” гэж дуу алдлаа.
Гэтэл УИХ дахь Ардчилсан намын гишүүд ганц олдож буй завшааныг яаж алдах вэ гэсэн шиг, танай намын гишүүд яачваа гэж Д.Дэмбэрэл даргаас ам асуув.

Харин УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “За яах вэ, та нараас дараа нь ам асуух цаг ирнэ ээ” гэж Ардчилсан намын гишүүдийг араандаа зууж харагдав.

Инэгж байтал төд удалгүй гишүүд чуулганы танхимд орж ирж 52 хувийн ирцтэй болж УИХ-ын дэгийн тухай хууль баталсан. Гэтэл дараагийн асуудлыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураах гэсэн боловч дахиад ирц хүрхээ байсан. Харин олон жил парламентад суусан долоо буудуулсан чоно гэдэг шиг хашир туршлагатай Д.Дэмбрэл дарга гишүүд нэмэгдээд байдаг ирц багасаад байдаг гэж бөх үзхээр тогтож ядсан гишүүдийг чимхээд авав.

Харин нөгөө хэд нь нас залуу цус шингэн, алдаж эндэж яваа юм болохоор учиртай үгийг ухаж сайн ойлгосонгүй. Ахмадын үгийг тоолгүй араасаа нэхэл дагал болгоод байсанд эгдүүцсэн УИХ-ын дарга уурсаж та нар “боёкод” хийгээд байна уу гэсэн ганцхан үгээр гишүүдийг цуглуулж хуралдааны ирц бүрдүүллээ. Даргын үг хүчтэй, Ахмадын үг алт гэж.

Б.Алтансүх

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж