Гадаад яам үндсээрээ өөрчлөгдөх цаг

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Гадаад яам үндсээрээ өөрчлөгдөх цаг

Орчин цагийн дипломат алба
байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх 2011 он гарлаа. Нэгэн зуунд
манай гадаад харилцааны салбар их ажил амжуулсныг жилийн турш ярих биз.
Би энэ тухай биш, харин дипломат албыг сайжруулах үүднээс шүүмж болгон
хэдэн зүйл хэлье.

Нэг.

Юуны өмнө, өнгөрсөн 10, 20 жилд ГХЯ чадавхийн хувьд сайжрав уу гэдэг асуултын хариу тааламжтай сонсогдохгүй байгааг тэмдэглье.

Уг нь дипломат албаны олон мянган жилийн
түүхтэй гэдэг монголчууд энэ салбарыг  хүндлэн дээдлэж ирсэн билээ.
Хамгийн сайн бэлтгэгдсэн шилдэг мэргэжилтнүүд, Монгол улсын төлөө
хоёргүй сэтгэлээр амь биеээ хайрлахгүй зүтгэх хүмүүс л ажилладаг гэсэн
ойлголттой байлаа.

Гэтэл тэр ойлголт одоо орвонгоороо
эргэчихээд байна. Дипломат алба зөвхөн хувийн эрх ашиг хайгчид,
чадваргүй боловч дүр исгэгчид, эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй хүний үнэнч
албат, үр хүүхэд, хамаатан садантны “шахааны үүр” болж байна.

Яагаад ийм болов? Юуны өмнө, Гадаад
яам сонирхлын бүлгүүдийн мэдэлд шилжиж задарч хуваагдсан байна. Төрийн
эрх мэдэл авсан улс төрийн хүчин, өнөөдрийн байдлаар хамтарсан Засгийн
газрын албан тушаалтнууд дипломат албанд дүрэм журмын дагуу биш, харин
хэн нэгний захиалга, нөлөөгөөр, эсвэл авилга хээл хахуулиар хүн
шургуулдаг болжээ. Ингэснээр мэргэшсэн дипломатууд буланд шахагдан,
зарим нь гарч, зарим нь ад үзэгдэн шоовдорлогдох болсон байна.

Хэн нэгний нөмөр нөөлөгт байдаг
нөхөртөй хариуцлага тооцоно гэдэг тодорхойлолтоороо байхгүй. Энэ яам
үзэг цаас нийлүүлж үзээгүй, монголоор болоод түгээмэл гадаад хэлээр хоёр
өгүүлбэр зөв бичиж чадахгүй хүмүүсийг цуглуудаг газар байж тарахгүй.

ГХЯ-ны боловсон хүчний асуудал
(бусад яам ч ялгаагүй дээ) ганц засгийн газрын биш, нийт улс үндэстний
«дархлааны» асуудал учраас нэн даруй эмчилж авахгүй бол улс орны тусгаар
тогтнол, аюулгүй байдалд занал учруулж эхэллээ.

Намын идэвхтэнүүд, “тамхины
наймаачид” –ын үүр бүрмөсөн болохоос өмнө Гадаад харилцааны яамны үйл
ажиллагааг үндсээр нь өөрчлөх цаг болжээ.

Үргэлжлэл http://blog.amarjargal.org/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж