“Google” шинжлэх ухааны уралдаан зарлалаа

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

“Google” шинжлэх ухааны уралдаан зарлалаа

Хүн бүр өөрийн хийсэн нээлт, шинжлэх ухааны ололтоо “агуу суут” гэдгийг хүмүүст мэдрүүлэхийг хүсдэг. Тухайлбал зарим хүн өөрийнхөө усан гахайг хоол идмээр бол хонх жингэнүүлж сургасан байдаг. Харин залуу эрдэмтдэд туслах зорилгоор “Google” компани шинээр интернэт яармаг нээж, ялагчийг тодруулах болжээ. Энэ нь сургуулийн шинжлэх ухааны уралдаанаас хавьгүй өргөн хүрээг хамрах нь тодорхой.

“Дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүүхдүүд манай онлайн тэмцээнд оролцох боломжтой” гэж зохион байгуулагчид хэлж байна. Уралдаан лхагва гаригийн өглөө эхэлсэн байна. “Google”-тэй National Geographic, CERN, Scientific American болон LEGO компаниуд хамртан ажиллаж байгаа бөгөөд 13-18 насны зохион бүтээгчид, эрдэмтэд оролцох боломжтой юм.

Нээлтийн үеэр хүүхдүүдийн зарим бүтээлийг танилцуулсан байна. Африкийн Малавигийн залуу эрдэмтэн Виллиам Камквамба найзуудтайгаа хамтарч, салхиар ажилладаг цахилгаан үүсгүүр бүтээсэн байна. Уран зохиолын ном уншиж байгаад олсон энэ санаагаа ашиглан бүтээсэн үүсгүүрээрээ гэрээ цахилгаанаар хангадаг бөгөөд туршлагаа хөршүүддээ зааж өгсөн байна. Энэ нь түүний амьдарч буй орчинг орвонгоор нь эргүүлжээ. Тэгвэл АНУ-ын Портланд хотын 15 настай Теска Фицжералд гэх охин таван настайгаасаа эхлэн компьютерийн программист болж, 12 настайдаа коллежид элсэж, өнгөрсөн онд Эмэгтэйчүүд, мэдээллийн технологийн үндэсний төвд танигджээ. Түүний хийсэн туршилтууд дунд хиймэл оюун ухааныг роботод суулгах, эмнэлэгт сувилагч нарт туслах төсөл байгаа юм.

“Google”-ийн шинжлэх ухааны яармагийн ялагчид Галапогос арал руу  аялах төдийгүй 110 мянган ам.долларын тэтгэлэг хожих ажээ. Уралдааны бүргэлийн хугацаа дөрөвдүгээр сарын 4-нд дуусан юм. Харин долдугаар сарын 15-нд шалгаруулалтад тэнцсэн оролцогчдод шагнал олгох ёслол Калифорни мужид болох аж.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж