“Wikipedia” 10 нас хүрч байна

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

“Wikipedia” 10 нас хүрч байна

Онлайн энциклопеди “Wikipedia” бямба гаригт 10 жилийн ойтойгоо золгох гэж байна. Тус сайтын хэрэглэгчид асар их төдийгүй, “Google” хайлтаар хайсан бараг бүх илэрцийн эхний 10-т “Wikipedia” сайт дахь мэдээлэл гарч ирдэг юм. Тус компанийг үүсгэн байгуулсан Жимми Вэйлс Wired.co.uk-д ярилцлага өгсөн байна.

Та “Wikipedia”-г 10 жилийн дараа ийм нүсэр болно гэж тооцоолж байсан уу?

Би дэлхийн топ 100 вэбсайтын нэг болно гэж боддог байсан. Энциклопедийн төрлийн нэг вэб сайт эхнийй 50-д багтсан байсныг хараад хэрэв бид үнэхээр сайн ажиллаж чадвал бид ч мөн эхний 100, магадгүй эхний 50-д орох боломжтой гэж бодож байснаа санаж байна. Харин одоо манай вэб сайт дэлхийн хэмжээнд тавдугаарт жагсаж байна.

Энэ 10 жилийн дотор хамгийн том бэрхшээл юу байсан бэ?

Хамгийн том бэрхшээл нь хэт өсөлттэй хөл нийлүүлэх явдал байсан болов уу. “Wikipedia” шиг хүчтэй, хангалттай том компанийг вэб сайтынхаа ард байгуулах хамгийн хэцүү байсан. Харин “Wikimedia” сангийн үйл ажиллагааг Сью Гарднерт хариуцуулсан нь магадгүй хамгийн зөв зүйл байсан.

Тэгвэл хамгийн хачирхмаар зүйл нь юу байсан бэ?

Би “Wikipedia”-г дэлхийн хэмжээний вэб сайт болгохыг хүсдэг байсан ч бодит байдал дээрээ энэ нь төслийн хувьд болон миний хувьд ямар нөлөө үзүүлнэ гэдгийг ойлгож байгаагүй л дээ. Хүмүүстэй уулзахын тулд би дэлхий даяар ингэж их аялах болно гэдгээ мэдээгүй байсан.

Та “Wikipedia”-гийн нийтлэлүүдийн үнэн, зөв байдлыг хамгаалахаас залхдаг уу? Шүүмжлэлийг яаж хүлээж авдаг вэ?

Үгүй ээ, огт залхдаггүй. Учир нь “Wikipedia”-г чадах чинээгээрээ сайн байлгана гэдэг нь бидний үүрэг. Ийм болохоор хууль зүйн шүүмжлэл бүхнийг нухацтай хэлэлцэж, үйл ажиллагаагаа улам бүр сайжруулах арга замыг хайж олох хэрэгтэй. Харин шүүмжлэлийн хүлээж авахын хувьд миний бодлоор бүх хүн “Wikipedia”-г сайн ч гэсэн төгс биш гэдгийг мэдэж байгаа. Иймээс бид байнга хөгжиж байх ёстой. Бид чанарын асуудлыг маш нухацтай авч үзэх хэрэгтэй.

Одоо та юунд анхаарал хандуулж байна вэ?

Хөгжиж буй дэлхийд тохируулан “Wikipedia”-гийн санг нэмэгдүүлэх нь гол зорилго юм. Бид олон өөр газар их хэмжээний ололттой байгаа. “Wikimedia” сангийн таван жилийн стратегийн төлөвлөгөөнд орон нутгийн хөгжилд туслах хөрөнгө тусгах болон хэлний сонголтыг нэмэгдүүлэх явдал юм. Бид энэ онд анх удаагаа АНУ-аас өөр газар оффис нээх болж байна. Энэтхэгт нээж байгаа болохоор миний сэтгэл маш их догдолж байна.

Хүмүүс өөрсдийн цагаа үрэн байж, энциклопедийг өргөжүүлэх болно гэдгийг та яаж мэдсэн бэ?

Хүмүүс дэмжлэг үзүүлэх болно гэдгийг би үргэлж боддог байсан. Харин “Wikipedia”-гаас өмнө тэдэнд мэдээллийн санг өргөжүүлэхэд хэрхэн туслахаа сайн мэддэггүй байсан. Харин мэдэж буй зүйлээ хуваалцах хүсэлтэй маш олон ухаантай хүмүүстэй танилцсанаар миний итгэл улам нэмэгдсэн.

Та сурталчилгаа байршуулах талаар хичээдэггүй юу? Тийм бол яагаад?

Үгүй дээ. Мэдээж багахан хэмжээний ивээн тэтгэгчид бидэнд хэрэгтэй байдаг. Энэ нь “Wikipedia” төдийгүй дэлхийд ч хэрэгтэй шүү.

Шөнийн цагаар таныг унтуулдаггүй санааг зовоодог бодол байдаг уу?

Үнэнийг хэлэхэд миний нэг супер хүч бол унтах. Тэгэхээр намайг шөнө унтуулахгүй байх зүйл байхгүй. Цагийн зөрүү гараагүй бол сэрүүн байх явдал гардаг л даа.

Арван жилийн дараах “Wikipedia”-г дүрсэлбэл?

Илүү олон хэлтэй, илүү их мэдээлэлтэй, илүү чанарлаг байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж