Дөрвөн хүүхэд гэртэйгээ шатжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Дөрвөн хүүхэд гэртэйгээ шатжээ

Нэг айлын дөрвөн хүүхэд өчигдөр шөнө гэртэйгээ шатаж амь насаа алдсан хэрэг гарлаа. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын төвд өвөлжиж байсан Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харъяат иргэн У-ын дөрвөн ханатай гэр шөнийн 02:30 цагийн орчимд шатаж, галд С /14 настай эмэгтэй/, Х /12 настай эрэгтэй/, Х /11 настай эрэгтэй/, С /9 настай эмэгтэй/ нарын 4 хүүхэд шатаж нас барсан байна. Гэрийн эзэд нийслэл хот руу явсан хойгуур дээрх золгүй явдал болжээ. Дөрвөн хүүхдийн хамгийн том нь есдүгээр ангид сурдаг байсан гэнэ. Тухайн айл сургуулийн хүүхдүүдээ бодолцон сумын төвд өвөлжиж байсан ажээ.Хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор аймгийн төвөөс цагдаа, онцгой байдлын хэлтсийн ажлын бүрэлдэхүүн ажиллаж байна.

Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж