Хойд Солонгос холын тусгалтай пуужинтай болно

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос холын тусгалтай пуужинтай болно

АНУ-ын Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга Роберт Гейтс Хойд Солонгос улсад ноцтой аюул учруулахаар байгаа гээд таван жилийн дараа гэхэд тив алгассан холын тусгалтай баллистик пуужинтай болохоор байгаа гэж мэдэгдсэн байна. Гэхдээ олон тооны пуужин хийх чадвартай эсэх нь эргэлзээтэй байгаа гэв. Түүний хэлсэн зүйлийг Батлан хамгаалах, тагнуулын агентлагийн хэвлэлийн төлөөлөгч дэмжиж, “Хойд Солонгос улсын сүүлийн үед хийж буй “сансрын хөлөг” хөөргөх оролдлогууд нь алсын тусгалт пуужин бүтээх гэж байгааг харуулж байна. Үүн дээр нэмээд цөмийн пуужин бүтээх зорилт нь Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргын Хойд Солонгос улсын заналхийллийн талаар хэлсэн үгийг үнэн гэдгийг илтгэж байгаа юм” гэжээ.

Хамгийн сүүлд тус улсаас 2009 оны дөрөвдүгээр сард алсын тусгалтай баллистик пуужингийн туршилт хийсэн нь амжилтгүй болсон билээ. Гэхдээ унахынхаа өмнө энэ пуужин Японы дээгүүр ниссэн нь Хойд Солонгосын өмнөх бүх пуужингаас илүү зам туулсан юм. “Туршилт хийх болгонд өмнөх алдаануудаа залруулж, яваандаа бүрэн ажиллагаатай пуужинтай болох нь тодорхой”  гэж АНУ-ын зэвсэгт хүчний зүгээс мэдээлж байгаа юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж