Бразилийн үер 260 хүний амийг авав

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Бразилийн үер 260 хүний амийг авав

Бразиль улсад их хэмжээний бороо орж, Рио де Жанейро болон Сао Паулод 260 хүн амиа алдсан байна. Гамшигт хамгийн их өртсөн бүсүүд нь уулархаг нутаг дахь хот тосгонууд юм байна. Үерээс болж хөрсний нуралт үүсч, олон зуун хүн орон гэргүй болсон бөгөөд орон нутгийн сургууль, биеийн тамирын зааланд хоргодож байгаа юм байна.

Риогийн бүс нутагт амиа алдсан иргэдийн дунд ард иргэдийг гамшгаас аврахаар очсон гурван гал сөнөөгч байсан байна. Тэд хөрсний нурангинд гарагдсан байна. Түүнчлэн нэг гал сөнөөгч сураггүй болжээ. Шуурганаас болж 75 мянган хүн гэрэл, цахилгаангүй болсон гэж хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлж байна.

Нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Бразильд их хэмжээний бороо орж байгаа бөгөд энэ долоо хоногийг дуустал хүчтэй аадар үргэлжлэх төлөвтэй байгаа юм. Өнгөрсөн оны нэгдүгээр сард мөн үер болж, олон арван хүн амиа алдаж байсан юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж