“Glock” гар бууны худалдаа эрс өсчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

“Glock” гар бууны худалдаа эрс өсчээ

АНУ-ын Аризона мужид Таксон дахь дэлгүүрийн үүдэнд конгрессын төлөөлөгч Габриель Гиффордсыг хөнөөхийг завдсан этгээд түүнийг буудсаныхаа дараа хүмүүс рүү гал нээсэн билээ.Энэ халдлагын үеэр алуурчны гарт нийт зургаан хүн амиа алдаж, 12 хүн шархадсан. Конгрессын төлөөлөгч нэг суманд оногдож, маш хүнд байдалд байгаа бөгөөд толгойдоо сумны шархтай байгаа аж. Харин амиа алдсан иргэдийн дунд Аризона мужийн дүүргийн шүүгч Жон Ролл ба есөн настай охин байв. Гэмт этгээд 30 сумтай болгож сунгасан дайз бүхий 9мм-ийн “Glock” гар буугаар гал нээжээ. Түүнийг дахиж хүн хохироохоос нь өмнө хоёр хүн түүнийг барьж авсан аж.

Харин энэ явдлын дараа “Glock” гар бууны худалдаа эрс нэмэгдсэн байна. Аллагын дараа 499 ам.долларын үнэтэй энэ бууны борлуулалт буурахын оронд бараг хоёр дахин нэмэгдсэн байгаа аж. Охайо мужид гар бууны борлуулалт 65 хувиар, Калифорнид 16 хувиар, Иллинойс мужид 38 хувиар, Нью Йоркт 33 хувиар өссөн гэдгийг FBI мэдээлэв. Харин аллага болсон Аризона мужид 60 хувиар өссөн байгаа юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж