Өөрчлөхийг бус хэрэгжүүлэхийг чухалчилна

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Өөрчлөхийг бус хэрэгжүүлэхийг чухалчилна

Өнөөдөр Үндсэн хуулийн өдөр тохиож байна. 19 жилийн өмнө баталсан уг суурь хуулийн талаар УИХ-ын гишүүдийн санал бодлыг сонслоо.

УИХ-ын гишүүн З.Энхболд “Үндсэн хууль нь их чухал хууль гэдгийг бид мэднэ. Гэвч баталснаас 19 жилийн дараа өнгөрсөн ч бид Үндсэн хуулиа бүрэн дүүрэн ойлгоогүй л байна. Юуны түрүүнд Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж дайрдаг улс олон болжээ. Гэвч үүнтэй санал нийлж болохгүй. Юуны түрүүнд сайн судлаж үзэх хэрэгтэй.

Одоог хүртэл гарч буй бүх асуултанд Үндсэн хууль л хариулт өгч чадна. Хүмүүс хийсэн юм чинь алдаа мадаг байхыг үгүйсгэхгүй. Гэвч өөрчлөхийг юуны түрүүнд биш, хэрэгжүүлэхийг анхаарах хэрэгтэй. 2000 оны өөрчлөлт бас л буруу зүйл болсон. Одоо түүнийг бүгд буруу зүйл болсныг хүлээн зөвшөөрч байна. Үндсэн хуулийн энэ өдөрт ”Үндсэн хуулиа уншицгаая” гэж уриалмаар байна.”

Б.Манд  
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж