Монголыг хариуцсан эдийн засагч ирнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Монголыг хариуцсан эдийн засагч ирнэ

Дэлхийн банкнаас энэ онд дэлхийн эдийн засаг ямар байх тухай болон бүс нутаг, улс орнуудын хувьд эдийн засгийн өсөлт, бууралтад юу нөлөөлж болох вэ гэсэн таамаглалыг  урьдчилан гаргадаг уламжлалтай. Энэ дагуу  дэлхийн эдийн засгийн төлвийн талаарх анхны танилцуулгаа өнөөдөр хийлээ. Харин ирэх долоо хоногт Монголын эдийн засгийн төлөв байдлын талаар танилцуулах юм байна. Танилцуулга Дэлхийн банкны Улаанбаатар хот дахь суурин төлөөлөгчийн газарт болох юм. Уг уулзалтад Дэлхийн банкны Монголыг хариуцсан эдийн засагч Rogier van den Brink Монголд хүрэлцэн ирж оролцохоор товлоод байгаа гэнэ. Эдийн засгийн танилцуулга уулзалтыг ирэх долоо хоногоос зохион байгуулах ажээ.

Д.Цэц
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж