Гар чинь завгүй байна уу? Тэгвэл хамраараа залга

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Гар чинь завгүй байна уу? Тэгвэл хамраараа залга

iPhone-д зориулж Германчуудын зохиосон хөгжилтэй програм. Гараараа дүүрэн тортой юм барьчихаад, эсвэл өвлийн хүйтэнд зузаан бээлий өмсчихсөн байтал утсаар ярих хэрэг гэнэт гарвал яах вэ? Яг энэ тохиолдолд уг програм тус болно. Та ямар ч байсан iPhone-оо гаргаж ирээд хоёр тийш нь хөдөлгөх маягаар утсан дээрээ бүртгэлтэй байгаа хүмүүсийг солино. Ярих хүнээ гаргаад өөрийн хамраар сонгоод ярих юм гэнэ.
Харин гудамжинд хүн ихтэй газар хамраа утсандаа наагаад байвал жаахан эвгүй л харагдах юм байна даа. Энэ хөгжилтэй програмыг Германы iTune App Store-т Доллар 1-оор зарж байгаа юм байна.

Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж