AMD-ийн өндөр бүтээмжтэй 4 болон 6 цөмт CPU удахгүй гарна

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

AMD-ийн өндөр бүтээмжтэй 4 болон 6 цөмт CPU удахгүй гарна

Сүүлийн үед Intel-ийн Sandy Bridge
микроархитектур болон зөөврийн төхөөрөмжүүдэд зориулсан ARM-д суурилсан
чипүүдийн тухай мэдээ технологийн сэтгүүл сайтуудаар нилээн гарах
болсон. Дэсктоп болон лэптоп компьютерүүдэд зориулан CPU үйлдвэрлэдэг
AMD саяхан Atom процессорын хэрэглээг нилээн багасгахуйц Fusion CPU-г
гаргасан бөгөөд Fusion CPU-г нэтбүүк, таблетад хэрэглэснээр график
бүтээмж эрс өндөр, бас хамгийн гол нь 10-аас дээш цаг цэнэгээ алдалгүй
ажиллах боломжтой болгох юм.

Мөн өндөр бүтээмж, хүчин чадал бүхий 4
болон 6 цөм бүхий Phenom II CPU-г дундаж болон өндөр зэрэглэлийн
компьютер хэрэглэдэг хэрэглэгчдэдээ зориулан удахгүй гаргахаар болсон
байна.

3.6GHz-ийн давтамжтай, 4 цөмт Phonem II
X4 975 Black Edition, 2.9GHz-ийн давтамжтай 6 цөмт Phenom II X6 1065T
CPU-уудаа удахгүй гаргах юм байна. Phenom II X4 975-ын хувьд одоогоор
энгийн хэрэглээн дэх AMD-ийн хамгийн хурдан CPU, харин Phenom II X6
1065T нь 95-хан Ватт цахилгаан зарцуулалттай мөн Turbo CORE технологийг
дэмжихээр бүтээгджээ.

Өндөр зэрэглэлийн дэсктоп, лэптоп
компьютерийн хувьд AMD аль хэдийн Intel-ийг бараг 2 үеэр хоцорсон гэж
хэлж болно. Тэдний Phenom II CPU-ны хувьд Intel-ийн Core 2 Quad CPU-тай
ойролцоо бүтээмжтэй байдаг. Магадгүй тэдний Bulldozer нь л Intel-ийн
түвшинд хүрч болох юм. Гэхдээ AMD-ийн гол давуу тал нь маш хямд үнэтэй,
мөн шинэ CPU авах болгонд дагаад Intel-ийнх шиг эх хавтангаа солих
шаардлага байхгүй, бас цахилгаан зарцуулалт нь ч Intel-ийн CPU-уудыг
бодоход харьцангуй бага байдаг.

Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж