Баянтэс суманд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байна

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Баянтэс суманд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байна

Завхан аймгийн 24 сумдаас өвөлжилтийн байдал хүндэрч гамшгийн зэрэглэлд байгаа сум бол Улиастайгаас 310км–ийн зайд орших Баянтэс сум юм. Баянтэс  суманд 70гаруй мянган толгой мал өвөлжиж байна. суманд өнөөдрийн байдлаар цасны хэмжээ тал газраа 30-40см  уулархаг газраа 40-60см, гуу жалгандаа 80-100см зузаан цасан бүрхүүл тогтсон  бол цасны нягт 0.15г/смкуп  болж хатуурсан байна. Өнөөдрийн байдлаар бага малын хорогдол багагүй гараад байна. Мөн цас хатуурсанаас малын хөл, ам  халцрах   хүндрэл их байна.  Баянтэс сумын хувьд хөдөөгийн 4 багтай бөгөөд  Зайгал , Жавхлан   Бужир, Хачиг багуудад машин тэрэг очих ямар ч боломжгүйн дээр бог мал бэлчээрт гарч чадахгүй,  сумын нийт малын 70хувь нь тэжээлд ороод байна.    Тиймээс  аймгаас 2 сая төгрөгний  дэмжлэг үзүүлэн Бужир багийн нутагт  малчдын хотруу болон гол замууруугаа 200км талпууг сумандаа байдаг гинжит трокторыг ашиглан татаж зам гаргаад байна.Цаашдаа Зайгал , Жавхлан багуудруу 400 км газар талпуу татан зам гаргах шаардлага байгаа бөгөөд аймгийн замын АЗЗА компаний  шуурхай хэсгийн “КОВШ” тракторын тусламжтайгаар  эдгээр багуудруу зам гаргах юм байна.

Өвөлжилт хүндэрсэн Баянтэс  сумын байдалтай газар дээр нь аймгийн Засаг дарга Я.Санжмятаваар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж тус сумын малчдад нийт 33тонн өвс тэжээлийг  тусламж болгон өглөө. Мөн   аймгийн Хүнс хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газраас Баянтэс суманд 800 мянган төгрөгний малын эм тарианы тусламжийг олгосон байна. 

Мөн  тус сумын хүндэрсэн багуудад  түргэн тусламжийн   үйлчилгээ хүргэх боломж тун хомс байгаа бөгөөд нэг дуудлаганд явахад бүтэн 2 өдрийг зарцуулж   эмч нар  машин техник хүрэхгүй газар мориор болон явган явж эмнэлэгийн туслаж хүргэж байгаагаа   хэлж байна. Тиймээс   тус суманд туулах чадвар бүхий “31” машин,  Мянганы сорилтын сангаас аймаг бүрийн Эрүүл мэндийн газарт  олгосон туулах чадвар бүхий жип машиныг нэг сарын хугацаатай  хүн эмнэлэгийн түргэн тусламжид ажилуулахаар  болсон байна.  Баянтэс суманд байдал нэгэнт хүндэрсэн учраас сумын малчид малаа их хэмжээгээр нядалж зах зээлд  бүрэн борлуулаад  байгаа бөгөөд мах борлуулах тал дээр сум аймаг нэлээд анхаарал хандуулан Улаанбаатар хотоос хувь хүн компаниуд ирж , махыг малчдын санал болгосон үнээр авсан байна. 

   Н.Норжмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж