Цахим мэдээллийн сантай болно

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Цахим мэдээллийн сантай болно

Завхан аймгийн Засаг даргын захирамжаар 30 иргэнийг цэргийн дүйцүүлэх албанд авч цэргийн анхан шатны бэлтгэл сургалт, орон нутгийн бүтээн байгуулалтын ажилд хамруулан ажиллаж байна. Мөн цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаалгахаар 67 иргэнийг хамруулан төлбөр төлөлтөд хяналт тавин ажиллажээ. Иргэдийн гадаад, дотоод шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн өнөө үед шилжилт хөдөлгөөний завсардлыг арилгах, иргэний цэргийн үүрэгтэнд хяналт тавих зорилгоор аймгийнхаа цэрэг, техникийн тоо бүртгэлийн цахим мэдээллийн сангийн программ хангамж техник хэрэгслийг энэ онд байрлуулахаар “Топдивиан” компанитай гэрээ байгуулаад байна.

Б.Мягмарсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж