Өөр намд нэгдэж ууссан нэг бус нам бий

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Өөр намд нэгдэж ууссан нэг бус нам бий

Өнөөдрийн байдлаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт улс төрийн намын нийтдээ 90 нэр бүртгүүлсэн байгаа.

УБЕГ-т бүртгүүлсэн улс төрийн намын 90 нэрс дунд МАН-ын залуучуудын байгууллага болох “Нийгмийн Ардчилал Залуучуудын Холбоо”-ны тэргүүн Л.Оюун-Эрдэнийн бүртгүүлсэн “Хувьсгалт нам”-ын нэр нь лавлагаанд давхардаж гарсан. Энэ нь бүхэл бүтэн улсын бүртгэлийн байгууллага алдаатай мэдээлэл гаргах нь учир дутагдалтай шинж гэсэн юм.

Гэхдээ шинээр бүртгүүлсэн 77 намын нэрс хуулийн хугацаанд багтаж УДШ-д хандаж албан ёсоор баталгаажуулсан эсэх нь эргэлзээтэй гэж өмгөөлөгч О.Баасанхүү үзжээ. Тэрээр энэ талаар зохих албан байгууллагад хандаж лавлах гэнэ.

Тэрээр “Монгол Ардын хувьсгалт Нам” гэсэн нэрийг МАХН-ын түр штаб баталгаажуулан авах боломжтой гэж үзэж байгаа юм.

Өнөөгийн байдлаас УДШ-д бүртгэлтэй албан ёсоор үйл ажиллагаа явуулж болох улс төрийн 13 нам бий. Гэхдээ эдгээр 13 нам дотор гишүүд нь тархай болж, дарга нар нь өөр намд нэгдэн орсон Ард түмний нам, Иргэний хөдөлгөөний нам байгаа юм.

Б.Алтансүх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж