Хувь хишгээ 54600 иргэн хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Хувь хишгээ 54600 иргэн хүртлээ

Завхан аймгийн хэмжээнд Халамж, үйлчилгээний сангаас 10.2 мянган хүнд 1150.7 сая төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт үзүүлж, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Хүний хөгжил сангийн хуулийн дагуу иргэн бүрт хишиг хувь хүртээх ажлыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж нийт хүн амын 87.2 хувь буюу 65300 хүнийг бүртгэж 54600 иргэнд 3822.0 сая төгрөгийг олгоод байна.

Ахмад настнуудад үзүүлэх хөнгөлөлтийг хууль журмын дагуу олгож, Улиастай сумын өдрийн сувилалд 14 сумын 116 ахмадыг амраан  сувилж, гэрэл цахилгааны үнийн хөнгөлөлтөд найман сая, нийтийн тээврийн үнийн хөнгөлөлтөд зургаан сая төгрөгийг баталсан хуваарийн дагуу олгожээ.  

Б.Мягмарсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж