Гэмт хэргийн илрүүлэлт сайжирсан

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Гэмт хэргийн илрүүлэлт сайжирсан

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах тухай Завхан аймгийн Засаг даргын 154 дүгээр захирамж өнгөрсөн онд гарсан. Энэ захирамж гарсанаар мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажилд аж ахуйн нэгж байгууллагыг татан  оролцуулж, тэдгээрийн хамтын ажиллагааг эрчимжүүлснээр мал хулгайлах гэмт хэргийн илрүүлэлт 25.9 хувиар өсч, хулгайлагдсан 80 хонь, 30 ямаа, 359 адуу, 6 үхрийг олж,  36 холбогдогчтой 23 хэргийг илрүүлж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Баруун аймгуудын хил залгаа сумдын хэсгийн төлөөлөгчид эрүүгийн цагдаагийн ажилтнууд, цагдаагийн газрын удирдлагууд оролцсон мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн эсрэг хамтран ажиллах зөвлөгөөнийг мөн онд зохион байгуулсан нь үр дүнгээ өгсөн сайн арга хэмжээ болжээ. Тус зөвлөгөөнөөс гарсан шийдвэрээ хэрэгжүүлж ажиллахдаа анхаарлаа сулруулахгүй байх нь чухлыг холбогдох албаныхан онцолж байна.

Б.Мягмарсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж