
Энэхүү дүгнэлтээр хангалттай сайн үнэлгээ авсан Рашаант сумын дунд сургууль, боловсрол, соёлын газар, аймгийн Засаг даргын тамгын газрыг тус бүр 500 мянган төгрөгөөр урамшуулахаар шийдвэрлэж гэрээний үүргээ хангалттгүй биелүүлсэн Хялгалант тосгоны дунд сургуулийн захиралд хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзлээ. Тус сургуулийн захирал нягтлан бодогч нар орон нутгийн өмчийн 46 сая төгрөгийн үнэтэй барилгыг ямар ч шийдвэр зөвшөөрөлгүйгээр данснаас хассан байжээ. Өнгөрсөн онд орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээг ханган биелүүлэх явцад илэрсэн зөрчил дутагдлыг энэ онд давтан гаргалгүй ажиллахаар зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг байгууллагын дарга эрхлэгч, нягтлан бодогч нарт үүрэг болгоод байна.