Оны шилдэг хүүхдүүдээ 6 номинациар шалгаруулсан

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Оны шилдэг хүүхдүүдээ 6 номинациар шалгаруулсан

Булган аймгийн хүүхдийн төлөө хэлтэс уламжлалынхаа дагуу 2010 оны шилдэг хүүхдүүдээ шалгаруулжээ. Энэ талаар тус хэлтсийн дарга Д.Оюунбилэгээс дэлгэрэнгүй асууж тодрууллаа.


   -Шилдэг хүүхэд ямар шалгуураар тодруулдаг вэ?

 -Баталсан журмын дагуу аймгийн шилдэг хүүхдүүдийг сурлага, урлаг, спорт, онцгой амжилт, оролцоо, бүтээлч хүүхэд гэсэн зургаан номинаци буюу төрлөөр шалгаруулдаг уламжлалтай. Эдгээр чиглэлээр аймгийн шилдэг хүүхэд болох хүсэл хүүхдүүдийн дунд ч, сургуулийн удирдлага, багш нарын дунд ч нэлээд өрнөдөг. Тийм учраас аль нэг төрөлд нь тодоорхойлолт ирүүлэхгүй тохиолдол гардаггүй, харин ч  олноор ирж бид тэдгээрээс шалгаруулалт хийх гэж нэлээд ажилладаг. Өнөө жил гэхэд 60 шахам тодорхойлолт ирсэн байсан.Энэ бол хүүхэд өсвөр үеийнхнийг авяас чадвараар нь өрсөлдүүлэх, ингэснээр тэднийг хөгжүүлэх нэг чухал арга хэмжээ болж байна.
шилдэгхүүхэдзураг
 
    -Энэ оны шилдэгээр ямар хүүхдүүд шалгарсан вэ?

-Үнэхээр их авьяастай хүүхдүүдийн тодорхойлолтыг бид хүлээн авч шалгаруулдаг. Урлаг, спортын төрлөөр шалгарсан хүүхдээр зарим жишээ татаж хэлье л дээ. Сэлэнгэ сумын дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч М.Тамир гэхэд 2003 оноос тэшүүрийн спортоор хичээллэж авьяас чадвар, бие бялдраа хөгжүүлж, үе тэнгийн найз нөхдөө манлайлан спортын өндөр амжилт гаргаж байна. 2010 онд  аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл, олон улсын тэмцээнээс мөнгө, хүрэл медаль авсан. Тэшүүрийн спортоос гадна хөнгөн атлетик, волейболын спортоор амжилттай хичээллэж 2009 онд волейболын шилдэг довтлогч, алтан медаль, цомын эзэн, хөнгөн атлетикийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алт, 2010 онд мөнгөн  медаль авсан байлаа. Мөн урлагийн төрөлд шилдэг хүүхдээр шалгарсан “Эрдмийн өргөө”  цогцолцор сургуулийн Ч.Удаанжаргал урлаг уран сайхан, загварт илүү сонирхолтой, багаасаа дуулж бүжиглэж ирсэн. 2010-онд Макао улсад болсон Азийн хүүхдийн урлагийн фестивальд амжилттай оролцсон, хүүхдийн “Авьяас” алт, “Булган хангайн хүүхдүүд-2010” уралдааны хүрэл медальтай, хамтлагаараа тэргүүн  байр, “Булганы гоо охин-2010”  тэмцээний “Авьяаслаг гоо охин”,  аймгийн “Үнсгэжин-2011”  уралдааны загвар өмсөгчийн хүрэл, гавьяат жүжигчин Долгорсүрэнгийн нэрэмжит “Өвлөн бүжицгээе” улсын наадмын хүрэл  медаль  авч өндөр амжилт гаргасан байна.

-Их ажилсаг хүүхэд “Бүтээлч хүүхэд”-ээр шалгардаг байх даа?

-Тийм шүү. Энэ жил Ө.Баатарцогт гэж  Хялганат тосгоны  дунд сургуулийн 11 дүгээр ангиийн сурагчийг тодруулсан. Тэднийх өрхийн ногооны газартай. Аавтайгаа ногоо тарьж, ашиг орлогоор нь ахуйн хэрэгцээгээ залгуулж, оюутан хоёр эгчийнхээ сургалтын төлбөрт нэмэр болдог,  амьдрах ухаанд суралцсан бүтээлч хүүхэд байна лээ. Ангидаа хоёр, сургуульдаа гурван удаа хөдөлмөрийн аварга болсон байна. Баатарцогтын 2009-2010 онд ахуй амьдралдаа хийж сурсан ажлуудыг мөнгөөөр тооцоолоод нийт 3,2 сая шахам төгрөг гэж үзсэн. Үүнээс эгч нарынхаа сургалтын төлбөрт хоёр сая төгрөг зарцуулсан. Өөртөө болон аавдаа 700 мянган төгрөг, хоол хүнс, ойр зуурын хэрэгцээндээ 455,5 мянган төгрөг зарцуулсан байсан.

-Оролцооны шилдэг хүүхэд шалгаруулдаг гэсэн. Энэ төрөлд ямар үйл ажиллагааг үндсэн үзүүлэлт болгодог вэ?

-Хүүхдүүд хичээлд сууж дугуйлан секцээр сургуулилж, уралдаан тэмцээнд оролцсоноор хязгаарлалгүй бас зохион байгуулах ажилд оролцох хэрэгтэй байдаг. Урьд нь пионерийн байгууллагын бүлэг салаа гээд хүүхдүүд өөрсдөө өөрсдийнхөө оролцоотойгоор их ажил зохион байгуулдаг ажил байсан. Нэр агуулга нь өөрч гэсэн ийм чиглэлийн байгууллага одоо ч бий. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд оролцож өөрсдийнхөө төлөө үйл ажиллагаа явуулдаг юм. Энэ бол хүүхдийн нийгмийн идэвхийг илэрхийлсэн, цаашдаа улс төрийн болон нутгийн удирдлага, иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагаанд санаачилгатай оролцох дадал хэвшил, арга барил бий болгодог чухал хэлбэрийн ажил л даа. Энэ чиглэлийн ажлаар шалгаруулсан хүүхдийг оролцооны шилдэг хүүхэд гэдэг. Өнөө жил “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн  ангийн Б.Дүүрэнбаярыг шалгарууллаа.  Б.Дүүрэнбаяр бол 2005 онд аймгийн “Тэмүүлэл” хүүхдийн оролцооны удирдах зөвлөлд элсэн орж зургаан жил ажилласан,“Тэмүүлэл” хүүхдийн оролцооны удирдах зөвлөл 2003 онд “Мини паспорт” аянд амжилттай оролцож Ерөнхий сайдын “Алтан өргөмжлөл”-ийн эзэн болоход тэрээр чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөн 2005 онд улсын хэмжээний хүүхдийн оролцооны нийт удирдах зөвлөлөөс шалгарч “Шилдэг зөвлөлийн эзэн” болсон. Хүүхдийн өөрөө удирдах байгууллага, оролцооны зөвлөлд түүний санаачилсан, үлгэрлэн оролцсон, зохион байгуулсан олон сайхан ажил бий. Тийм ч учраас 2007 онд Булган сумын хоёр дугаар багийн шилдэг сурагчаар шлагарч, 2009 онд хүүхдийн “Авьяас” алтан медалиар шагнуулж байлаа

-Аймгийн хэмжээнд авьяаслаг хүүхэд хэр их вэ?

-Олоон олон. Ангид аа, сургуульдаа, бүстээ, аймагтаа гээд авяас билгээрээ тодорч шалгарсан олон хүүхэд бий. Саяхан тэшүүрийн нээлтттэй тэмцээн болсон. Ганцхан тэр тэмцээнээс харахад тэшүүрийн спортод авьяастай хүүхэд маш их байна. Өсвөр үеийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд төв хөдөөгийн 100 гаруй хүүхэд ирж оролцлоо. Хүүхэд өсвөр үеийнхэн найз нөхөдтэйгөө авьяас билгээрээ өрсөлдөж өөрсдийнгөө хөгжүүлэх хүсэл тэмүүлэл тийм их байгаагийн илэрхийлэл гэж үзэж болно. Дашрамд нь нэг зүйл тодруулж хэлэхад шатрын спортын мастер, ахмад багш Ж.Пүрэвсүрэн энэ талаар ихээхэн санаа тавьж клуб байгуулсан нь өсвөр үеийн шатарчдыг төрүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна. Нэг өрх гэрт ч авьяас билэгтэй олон хүүхэд байна. Энэ жилийн шилдэг хүүхэд шалгаруулахад Хишиг-Өндөр сумын  Н.Батжаргалын  хоёр хүүхдийн тодорхойлолт ирсэн. Бид хэлэлцлээ. Яах аргагүй л нэг нь сурлагаараа, нөгөө нь онцгой амжилтаараа аймгийн шилдэг хүүхдээр шалгарсан Энэ жил манай аймгаас улсын шилдэг хүүхдээр шалгарсан Б.Долгор  гэдэг охин. бүх хятадын “Шилдэг дуучин” хүүхдээр шалгарч долоон тамгатай 7 тамгатай өргөмжлөл, алтан медаль авсан гээд олон шагнаалаар шагуулсан хүүхэд бий Хүүхэд өсвөр үеийн энэ асч дүрэлзэж байгаа авьяас билгийг улам хөгжүүлэхийг бид ямагт анхаарч ажилладаг  

Ж.Мөнх-Очир   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж