
Засгийн газрын зарим тогтоолыг үндэслэн томилсон энэ ажлыг хэсэг нь төв суурин газрын хүн амын махны хангамжийг сайжруулах, үнийн хөөрөгдлийг бууруулах зорилтод үйл ажиллагаагаа чиглүүлнэ. Уг зорилтоо хэрэгжүүлэхийн тулд аймгийн төвийн хүн амын хэрэгцээнд мах бэлтгэн нөөцлөх, борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх журам боловсруулна. Мөн мах бэлтгэн нөөцлөх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулж гэрээ байгуулна. Тэдгээрийн үйл ажиллагаанд нь хяналт тавин ажиллах гэнэ.
Ж.Мөнх-Очир