Үсэлсэн халтар арвай шалгарлаа | News.MN

Үсэлсэн халтар арвай шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Үсэлсэн халтар арвай шалгарлаа

Булган аймгийн Засаг даргын тамгын газар, хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар, стандарт хэмжил зүйн хэлтэс, хүнсчдийн холбооноос 2010 оны хүнсний шилдэг бүтээгдэхүүнүүдээ шалгарууллаа.

Энэ шалгаруулалт хийхийн тулд хүн ардын хэрэгцээнд зориулан үйлдвэрлэл эрхэлдэг 40 гаруй аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүнүүдийн дээжээр үзэсгэлэн худалдаа гаргаж тэдгээрээс таван төрлөөр тодруулжээ. Хутаг-Өндөр сумын ”Гурванборхуут” компанийн үсэлсэн халтар арвайг иргэд ихэд олзуурхаж өрсөлдөн авч байв. Тийм учраас “Хэрэглэгчийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн”-ээр шалгарууллаа, Үзэсгэлэн худалдаанд тавьсан тэдгээр 170 бүтээгдэхүүнээс Сэлэнгэ сумын “Сайхан харзтай” компанийн “Шим” бог будааг “Орон нутгийн шилдэг бүтээгдэхүүн”-ээр, Хангал сумын “Сүмийн нуга” хоршооны арвайн гурилыг “Хүнсний шилдэг бүтээгдэхүүн”-ээр, аймгийн төвд үйлдвэрлэл явуулдаг “Дэлгэрэх” нарийн боовны цехийн жигнэмэл гурилан бүтээгдэхүүнийг “Шилдэг сав баглаа боодолтой  бүтээгдэхүүн”-ээр, “Булган Ударга” компанийн чацарганын бүтээгдэхүүнийг “Экологийн цэвэр бүтээгдэхүүн”-ээр шалгаруулж өргөмжлөл, цом олгов.

Ж.Мөнх-Очир

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж