
Энэ шалгаруулалт хийхийн тулд хүн ардын хэрэгцээнд зориулан үйлдвэрлэл эрхэлдэг 40 гаруй аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүнүүдийн дээжээр үзэсгэлэн худалдаа гаргаж тэдгээрээс таван төрлөөр тодруулжээ. Хутаг-Өндөр сумын ”Гурванборхуут” компанийн үсэлсэн халтар арвайг иргэд ихэд олзуурхаж өрсөлдөн авч байв. Тийм учраас “Хэрэглэгчийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн”-ээр шалгарууллаа, Үзэсгэлэн худалдаанд тавьсан тэдгээр 170 бүтээгдэхүүнээс Сэлэнгэ сумын “Сайхан харзтай” компанийн “Шим” бог будааг “Орон нутгийн шилдэг бүтээгдэхүүн”-ээр, Хангал сумын “Сүмийн нуга” хоршооны арвайн гурилыг “Хүнсний шилдэг бүтээгдэхүүн”-ээр, аймгийн төвд үйлдвэрлэл явуулдаг “Дэлгэрэх” нарийн боовны цехийн жигнэмэл гурилан бүтээгдэхүүнийг “Шилдэг сав баглаа боодолтой бүтээгдэхүүн”-ээр, “Булган Ударга” компанийн чацарганын бүтээгдэхүүнийг “Экологийн цэвэр бүтээгдэхүүн”-ээр шалгаруулж өргөмжлөл, цом олгов.