Булаг шандны эхийг хашиж хамгаалжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Булаг шандны эхийг хашиж хамгаалжээ

Булган аймгийн хэмжээнд 2010 оны байдлаар 620 шахам булаг шанднаас 390 орчим нь устай байгаа бол 228 буюу 36,8 хувь нь хатаж ширгэсэн байгаа аж.

Жилийн жилд тийнхүү ширгэсээр мал сүргийнхээ амны цангааг гаргах, айл өрхийн ундны хэрэгцээний усгүй болчих вий гэхдээ булаг шандны эх хамгаалах хөдөлгөөнийг өрнүүлдэг болов 2010 онд гэхэд 10 суманд 44 булаг шандын эхийг хашиж хамгаалах, тохижуулах ажил хийжээ. Энэ бол байгаль орчин гол усаа хамгаалахын зэрэгцээ  хүн ардын нийгмийн эрүүл мэндийн төлөө олон нийтийн гаргаж байгаа санаачилга, идэвхтэй үйл ажиллагаа юм. Ард иргэдийн дунд энэ ажлыг өрнүүлж байгаа засаг захиргааны анхан шатны нэгжийн үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих зорилгоор булаг шандны эхийг чанар сайтай хашаагаар хамгаалж, тохижуулсан Гурванбулаг, Орхон сумын Авзага, Халиун багийг аймгийн хэмжээнд зохион байгуулсан “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”-д зарласан уралдаанд шалгаргуулахаар аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газар шийдвэрлээд байна.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж