Үндсэн хуулийн цэцэд ханджээ

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн цэцэд ханджээ

Сүүлийн үед улс төрийн намын нэрийн тухай маргаан ихээхэн газар авч байна. Энэ талаар өмгөөлөгч О.Баасанхүү Үндсэн хуулийн цэцэд энэ сарын 6-нд гомдол гаргажээ. Тэрээр улс төрийн намын тухай хуулийн 15,6 дугаар заалтад нэр өөрчилсөн тохиолдолд санал нэгдээгүй хуулийн этгээд тухайн нэр, тамга, тэмдэг, туг далбааг үргэлжлүүлэн авч явахыг хориглоно гэсэн заалт орсон байгаа. Энэ нь Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16,10 болон 5,3 дугаар зүйлийг зөрчсөн байна гэж үзсэн аж.

Энэ асуудлаар 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргасан байна. Харин Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Болдбаатар хариулахдаа гаргасан өргөдөл нь үндэслэлгүй байна гэсэн хариу өгчээ.  Тэрээр энэ дээр дурдсантай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд дахин хандаад байгаа аж.

Б.Алтансүх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж