Мал хорогдсон ч аж үйлдвэрийн салбарт ахиц гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Мал хорогдсон ч аж үйлдвэрийн салбарт ахиц гарлаа

Үндэсний статситикийн хороо оны эцсийн нийгэм эдийн засгийн мэдээллийг хүргэлээ. Ул­сын хэмжээнд оны өмнөхөн мал тооллого явагдаж 32.7 сая мал тоол­сон. Харин статистикийн хорооны оны эцсийн эдийн засгийн сал­бар үзүүлэлтэд дурьдсанаар ма­лын нийт тоо өмнөх оныхоос 11 саяар хорогдсон байна. Эдгээрээс хам­гийн ихээр буюу зургаан сая шахам тоогоор  хорогдсон нь ямаа байв. Мөн таван сая хонь, 301 мян­­ган адуу, 400 мянган үхэр хорогд­жээ. Малын тоо толгой ойрын таван жилд ингэж буурч байгаа­гүй бөгөөд 2008 онд манай улс 43 сая, 2009 онд 44 сая мал тоолж байсан билээ. Хөдөө аж ахуйн салбарт өмнөх онуудаас нэлээд гэгээлэг тоог газар тариалангийн сал­бар харуулж байна. Улсын хэм­жээнд энэ онд 355 мянган тонн үр тариа, 168 мянган тонн төмс, хүнсний ногоо хураасан нь өм­нөх оны мөн үеийн дүнгээс үр та­риа 10, төмс хүнсний ногооны ху­раалт 11 хувиар тус тус өсчээ. Энэ­хүү өсөлт нь дотоодын гурилын хэрэгцээг бүрэн хангах боломжийг бүрдүүлсэн юм.

Мөн барилга угсралт, аж  үйлдвэ­рийн салбарт нэлээд өсөлт­тэй байлаа. Тухайлбал, барилгын салбарт дотоодын үйлдвэрлэгчид нэмэгдэж барил­га угсралт, их засварын ажил өнгөр­сөн онд 350 тэр­бум төгрө­гөөр хэмжигдэж бай­на. Үүний 326 тэрбум төгрөг нь буюу 93 хувь нь дотоодын барил­гын компа­ниудад ногджээ. Мөн бүх төрлийн тээврээр 2010 онд гурван сая тонн ачаа, давхард­сан тоогоор 250.7 сая зорчигч тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс ачаа 4.6 сая тонн буюу хорь шахам хувиар өсч, зорчигчдын тоо 18 сая буюу найман хувиар нэмэгдсэн байна.

Аж үйлдвэрийн салбарын бү­тээг­дэхүүний нийт үйлдвэрлэл 2010 онд хоёр их наядад дөхөж өмнөх оныхоос 169 тэрбум төгрөг буюу 10 хувиар өссөн байна. Энэ­хүү өсөлтөд уул уурхай, олбор­лох аж үйлдвэрийн салбарын газ­рын тос, хайлуур жоншны баяж­мал, нүүрс зэрэг нэр төрлийн бүтээг­дэхүүний үйлдвэрлэл 16-91 хувиар өссөн нь гол нөлөөг үзүүл­сэн юм. Мөн хүнсний үйлдвэрлэл тэр дундаа ундаа , жүүс, тараг, гурил, сүү, малын тэжээл зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл 11-69 хувиар өссөн нь нөлөөлжээ.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж