Жеймс Бондын шинэ анги 2012 онд гарна

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Жеймс Бондын шинэ анги 2012 онд гарна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Санхүүгийн асуудлаас болж удаан хугацааны турш хойшлогдоод байсан Жеймс Бондын шинэ анги 2012 оны арваннэгдүгээр сард 9-нд нээлтээ хийх тухай киноны багийнхан мэдээлжээ.

    Агент 007 буюу Жеймс Бондын тухай киноны 23 дахь цуврал болох энэхүү шинэ киноны зураг авалтыг хийж эхэлсэн байна. MGM болон EON Productions студи хамтарч уг төсөл дээр ажиллаж байгаа ба гол дүрд “Casino royal”- оор нэрд гарсан Дэниэл Крэйг тоглоно.

    Найруулагчаар нь Британийн нэрт найруулагч Сэм Мендес ажиллаж байна.

    “007” James Bond-ын кино нь Холливуудын хамгийн олон ангитай цуврал кино бөгөөд ашиг орлогоороо ч тэргүүлдэг уламжлалтай.  “MGM” компани одоогоор дөрвөн тэрбум ам.долларын өрөнд ороод байгаа ба James Bond-ын шинэ ангийг хийснээр богиино хугацаанд өрөө дарж, хөл дээрээ босч магадгүй хэмээн мэргэжилтнүүд үзэж байсан юм. 1924 оноос эхлэн кино ертөнцөд үйл ажиллагаагаа эхэлсэн тус студи зөвхөн дэлгэцийн бүтээлээр дагнасан бөгөөд DVD-ны зах зээл уналтад орсноос хойш алдагдалд орж эхэлсэн байна.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж