Хятад шинэ онгоцоо хөөргөв

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Хятад шинэ онгоцоо хөөргөв

Хятадын тав дахь үеийн гэх “стелс” (үл үзэгдэх) технологиор бүтээсэн J-20 сөнөөгч онгоц анхны нислэгээ хийн 10-15 минутын хөөрөлт хийгээд эргэн буусан байна. Chengdu Aircraft Industry бүтээж байгаа шинэ онгоцны нислэг Ченду хотноо болсон.

Хятадын зэр зэвсгийн шинэчлэл идэвх­тэй хийгдэн АНУ-ыг түгшээж байгаа бөгөөд Америкийн Батлан хамгаалахын сайд Роберт Гейтсийг Хятад айлчлал хийж байгаа хоёр дахь өдөр нь уг туршилт хийгдэн Гейтст барьсан “бэлэг” болов. Kanwa Asian Defense сэтгүүлийн редактор Андрей Чаны  (Andrei Chan) тайлбарлаж байгаагаар J-20 онгоцны туршилт нь цэргийн салбартаа илүү нээлттэй байхыг уриалсан АНУ ба барууны орнуудад Хятадын өгч байгаа хариулт гэнэ.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж