Төрийн их оркестр Цагаан сараар тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Төрийн их оркестр Цагаан сараар тоглоно

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Жилд ганцхан удаа Ардын хувьсгалын их баяр наадмаар хүндэтгэлийн тоглолт хийдэг Монгол Улсын төрийн их оркестрыг энэ жилээс эхлэн Цагаан сараар дуугаргаж байхаар тогтжээ. 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Төрийн их оркестрыг хэдэн жилийн өмнө байгуулсан ч бүрэн бүрэлдэхүүнээрээ цөөн удаа дуугарсан энэ оркестр удахгүй болох Цагаан сараар төрийн шагналт Э.Чойдогийн "Монголын сайхан орон" сомфони удиртгал, УГЗ Ж.Мэнд-Амарын "Татлагын холбоо" морин хуурын концерт тэргүүтэн арав гаруй бүтээлийг тоглохоор болжээ. Хүндэтгэлийн энэ тоглолтын хөтөлбөрт орсон бүтээлүүдийг Төрийн ёслол хүндэтгэлийн албанаас нэр заан сонгосон байна.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж