“Дархан-Их урлаг” өнөөдөр нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

“Дархан-Их урлаг” өнөөдөр нээлтээ хийнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Дархан-Уул аймгийн 50 жилийн ой энэ онд тохиож буй. Энэхүү ойн арга хэмжээг угтаж тус аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран “Дархан-Их урлаг” арга хэмжээг зохион байгуулахаар болсон байна. “Дархан-Их урлаг”  арга хэмжээ нь бүтэн долоон сарын турш үргэлжлэх ба үйл ажиллагааны нээлт өнөөдөр болон маргааш ЦДБЭТ-ын хамт олны тоглолтоор эхлэх юм байна.

    Уг арга хэмжээнд ЦДБЭЧ, ҮДБЭЧ, УДЭТ, ДБЭТ, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Улсын филармонийн хамт оролцож өөрсдийн уран бүтээлээ Дархан-Уул аймгийн ард түмэнд хүргэх аж. Харин хаалтын ажиллагаа  нь долдугаар сарын 22,23-нд болох аж.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж