Жагсагчид Сүхбаатарын талбайд хонов

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Жагсагчид Сүхбаатарын талбайд хонов

“Амлалт нэхэх ард түмний холбоо”-ныхон шаардах хуудсаа УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж гардуулаад Сүхбаатарын талбайн өмнө 72 цагийн суулт хийж эхэллээ. Жагсаал цуглаан хийх тухай журамд талбай дээр гэр, майхан барихыг хориглосон гэж Нийслэлийн засаг дарыг орлогч Б.Баатарзориг сануулсан. Гэсэн хэдий ч орон нутгаас ирсэн иргэд шаaрдах хуудасныхаа хариуг автал суулт зарлахаа мэдэгдэн, эсгий нөмрөн хонохоор болсон. Холбооныхон өчигдөр 21 цагийн үед гэр барьж, зарим нэг өндөр настай хүмүүсээ хонуулжээ.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж