
нэгдсэн хуралдаанд оролцоогүй ховор хүнээр тодроод байгаа. Шинэ он
гарсаар тэрбээр саяхнаас Төрийн ордонд үзэгдэж, тэр бүү хэл УИХ-ын
дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг
санаачилсан гишүүдийн тоонд багтаад
байна. Тэрбээр өнгөрсөн хугацаанд гадаадад айлчлахаас гадна сонгуульт
ажлынхаа хүрээнд урлаг, спортын арга хэмжээнд оролцон зав зай тун
муутай явжээ.
Түүнийг эрхэм түшээгийнхээ ажлыг хойш тавин явах хугацаандаа баар
цэнгээний газар хүмүүстэй нударга зөрүүлж, зодоон цохионы хэрэг тарьсан
гэсэн мэдээлэл түгсэн.
Энэ талаар өөрөөс нь лавлахад “Би ах нарынхаа дууг сонсох дуртай.
Улаанбаатарт миний ордог цэнгээний ганцхан газар бол “River sounds”.
Тэнд очиж дуртай дуугаа сонсож алжаалаа тайлдаг. Харин хэн нэгэнтэй
зодоон хийсэн зүйлгүй” гэлээ. Мөн “барууны орнуудад төрийн түшээдийн
үйлчлүүлж, чөлөөт цагаа өнгөрүүлдэг газрууд нэр хүндтэй байдаг бол
манайд эсрэгээр байх юм” хэмээн гайхаж байгаагаа нуусангүй.
Эх сурвалж: shudarga.mn