Хамтарсан байнгын хорооны хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Хамтарсан байнгын хорооны хуралдаан болно

УИХ-ын Эдийн засгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр 09.30 цагаас “А” танхимд эхлэх аж. Тус хуралдаанаар Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Компанийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Дампуурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Мөн  Татварын хоёр хуулийн төслүүдийн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ.
Дараа нь Эдийн засгийн байнгын хороо үргэлжлүүлэн хуралдаж, Монгол Улсын Засгийн газар, Монакогийн Хант Улсын Засгийн газар хооронд байгуулах Техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төсөл зөвшилцөх эсэх, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх төсөл-нэмэлт”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Мөн Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “В” танхимд үргэлжилж, Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 01дүгээр дүгнэлтийг тус бүр авч хэлэлцэх юм байна.
Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж