Сантагийн савар нэртэй интернэт тоглоом гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Сантагийн савар нэртэй интернэт тоглоом гарчээ

АНУ-ын Охаио мужид төвтэй Дэйтон хэмээх нэгэн байгууллага интернэтээр удирдаж, тоглодог “Сантагийн савар” нэртэй тоглоомыг зохион бүтээжээ. Энэхүү тоглоомыг компьютерийн мауз эсвэл кейбоардны сумнуудыг ашиглаж, сагсан дотор байгаа тоглоомноос шүүрч авах журмаар тоглох дүрэмтэй бөгөөд нэг давуу тал нь тоглогчид компьютераараа дамжуулан шагнал хожих боломжтой юм.

Алсын удирдлагатай тоглоомын шүүрэх товчийг дарахаас өмнө авахаар төлөвлөсөн тоглоомын байршлыг нарийн тогтоохын тулд нэмэлт хоёр камерыг суурилуулж өгчээ. Хэрэв тоглогчид тоглоом хожвол, шагналыг нь шуудангаар нь явуулах юм. Хожих магадлал хамгийн өндөртэй шагнал нь цайвар өнгийн бөмбөг ажээ.

Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн Сантагийн савар тоглоом нь дэлхий даяар хүмүүсийн сонирхлыг ихээхэн татаж байна. Тоглогчид и-мэиль хаяг, Facebook, Twitter-ээ ашиглаж, уг тоглоомыг тоглох боломжтой юм.

Б. Энхцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж