
очсон л бол та эрт орой хэзээ нэгэн цагт Lachlan Makori гэсэн нэртэй
тааралдах болно. Хотын талбай, банк, цэцэрлэг, зочид буудал, эмнэлэг,
сургууль, уул ус, тал хөндий гээд олон зүйлс ийм нэртэй. Австралийн
англи хэлний шилдэг толь бичгээс гадна тэндхийн гоо сайхны
бүтээгдэхүүнийг ч бас л энэ нэрээр нэрлэсэн байдаг. Ноён Makori-ийн
гэргий Elizabeth-ийн амарч суух дуртай байсан Австралийн ботаникийн
цэцэрлэг дэх нэгэн булан л гэхэд Сидней хотын дурсгалт газрын нэгт
тооцогдож аялал жуулчлалын маршрутад орсон байна. Харин хаа сайгүй нэр
нь дайралдах тэр эрхэм хүндтэй хүн хэн байв? Яагаад түүний нэр
Австралид алхам тутамд тааралддаг юм бол?
Lachlan Makori Австралийн
тав дахь амбан захирагч байв. Алс холын Английн колонид тэрээр 1809 оны
сүүлээр ирээд 1810 оны нэгдүгээр сарын нэгнээс албандаа оржээ. Түүнийг
Английн колонид дөнгөж ирэхэд завхайрал, хүчирхийлэл, дээрэм тонуул
газар авсан байсан хэдий ч эрхэм амбан сайд ажилдаа ханцуй шамлан орсон
аж. Тэрээр 11 жилийн турш энэ албыг хашихдаа маш олон зүйлийг хийж
чадав. Алс холын тивд цөлөгдсөн гэмт хэрэгтнүүдийн улс орныг тэрээр
соёл иргэншлийн замд оруулснаараа үнэлж баршгүй гавъяатай.

“Цэнхэр уул”-ыг даван Австрали тивийн гүн рүү нэвтэрч эхэлсэн юм. Тэнд
асар уудам бэлчээрийн нутаг олж тивд цөлөгдсөн фермерүүд, бусад
орнуудын сайн дурынхныг тэнд төвлөрүүлж улс орны эдийн засгийн суурь
болсон мал аж ахуйг хөгжүүлж эхэлжээ. Мөн Makori гэмт хэрэгтнүүдийн
хэргийг хэрэгсэхгүй болгон тэднийг жижиг аж ахуй эрхлэгчид болгон
хувиргахад ихээхэн зүтгэл гаргасан хүн. Түүний удирдлагаар шинэ 12
суурин хот, Австралийн анхны гэрэлт цамхаг, олон тооны замууд
тавигджээ. Анхны буяны нийгэмлэгийг ч мөн л Makori байгуулсан юм.
Амбан
захирагч өөрийнхөө хийсэн ажлыг өөрөө үнэлж 1810 оны аравдугаар сарын
6-нд Сидней хотын анхны төлөвлөгөөг батлахдаа тэндхийн нэг гудамжийг
нэрээрээ нэрлэжээ.
Австрали хүн бүр өдгөө нэгэн дуугаар түүнийг Австралийн эцэг гэж нэрлэдэг ажээ.