
Харин хүний амьдралын үндсэн хэрэгцээг хангах хангалттай хэмжээний нөөц, баялаг буюу ус, хүнс, эрчим хүч, амьдрах газар зэрэг нь аажимдаа байхгүй болох нь жинхэнэ аюул хэмээн анхааруулсан байна. Тиймээс дэлхийн 70 гаруй инженерчид “Инженерчлэлийн хөгжлийн зорилтууд”-ыг санаачилж, гамшигтай тэмцэх эхний шатны санаачлагуудыг нэрлэсэн байна. Үүнд эрчим хүчний үргүй зарцуулалтыг багасгах, хүнсний хадгалалтын хугацааг уртасгах, газрын гүний усны ашиглах зэрэг арга хэмжээнүүдийг эн тэргүүнд авах хэрэгтэй гэжээ.
Б. Энхцэцэг