Малын хорогдол өсч байна

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Малын хорогдол өсч байна

Манай орны зарим нутгаар өвөлжилт хүндэрч ялангуяа баруун, зүүн зүгийн нутгаар цас их орсноос зарим газарт мал бэлчээрлэх аргагүй болоод  байгаа гэнэ.  Онцгой байдлын газраас гаргасан мэдээгээр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр, Архангай аймгийн Хотонт, Өвөрхангай аймгийн Хархорин, Дархан-Уул аймгийн Шарын гол, Булган аймгийн Сэлэнгэ, Орхон аймгийн Улаантолгой, Булган аймгийн Баян-Агт, Могод, Сайхан суманд цас нягтарч хатуурснаас мал идэх өвсгүй болоод байгаа гэнэ. Цасны нягтрал, хүйтний эрчээс болж Архангай аймгийн Цахир, Дорнод аймгийн Матад, Баянхонгор аймгийн Баянговьд 400 гаруй мал хорогдоод байгаа юм байна. Ийнхүү өвөлжилт хүндэрснээс болоод малын хорогдол  өдрөөс өдөрт  нэмэгдэж байгаа аж.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж