“Airbus” Энэтхэгт 180 онгоц худалдаалах болжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

“Airbus” Энэтхэгт 180 онгоц худалдаалах болжээ

Европын “Airbus” компани Энэтхэг улсын агаарын тээврийн “IndiGo” компанид 180 ширхэг онгоц худалдах гэрээ хийжээ. Нийт өртөг нь 15,6 тэрбум ам.доллар бөгөөд үүнд 15 ширхэг “Airbus” компанийн А320 NEO загварын тийрэлтэт онгоц болон A320 онгоцыг багтаж байгаа юм. Ийм хэмжээний захиалгыг нэг удаадаа авч байсан түүх аль ч компанид байдаггүй гэж компанийн зүгээс мэдээлж байгаа аж. “Airbus” нь АНУ-ын “Boeing” компанитай өрсөлддөг билээ. Харин “Boeing”-ийн хувьд 737 загварын онгоцоо шатахуун бага зарцуулдаг хөдөлгүүрээр тоноглох уу, эсвэл шинэ онгоц бүтээх үү гэсэн сонголтыг хийх гэж байгаа юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж