
2010 онд дэлхийн нийт хавтгай, мэдрэгчтэй дэлгэц бүхий таблетийн зах зээлийн орлогын 37 хувийг Хойд Америк дангаараа эзэлж байна. Харин 2014 он гэхэд таблетийн зах зээлд орлогын хувь хэмжээгээр Ази Номхон далай тэргүүлэх төлөвтэй байна. Дэлхийн таблетийн зах зээлийг бүсээр нь авч үзвэл 2014 он гэхэд Хятад улс нийт орлогын 58 хувийг эзлэх бөгөөд Хойд Америкийн оролцоо буурч 17 хувь болох магадлалтай байна.
Урьдчилсан таамгаар Apple-ийн 499-829 ам.долларын үнэтэй худалдаалагдаж байгаа iPad 2015 онд огцом хямдарч дунджаар 237 ам.доллар болох ажээ.
Б. Энхцэцэг