Зарим шүүгч нарыг томиллоо

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Зарим шүүгч нарыг томиллоо

Монгол
Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган Хөхийсүрэнгийн Батсүрэнг
Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд,
Жавзмаагийн Байгалмааг Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн,
Баясгалангийн Баттулгыг Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн
шүүгчийн, Пунцагжавын Болормааг Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн
шүүгчийн албан тушаалд тус тус томиллоо.

Монгол Улсын
Ерөнхийлөгч шүүгчдэд шүүгчийн үнэмлэх гардуулан хүлээн авч уулзахдаа
тэдгээрийн ажлын туршлага, шударга ёсны талаарх үзэл баримтлал, хууль
ёсыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэгч байж чадах эсэх талаар асууж ярилцав. Мөн
Ерөнхийлөгч хэлэхдээ, “Шүүгчдийн оролцоотойгоор эрдэс баялгийн
холбогдолтой иргэдийн өмчид хууль бусаар халдах явдлууд гарч байгаа
талаар надад гомдол ирэх болсон. Үүнийг захиргааны хэргийн шүүх таслан
зогсоох ёстой. Шударга шийдвэр гаргадаг шүүх улс орны хөгжлийн баталгаа
болно. Цаашид шүүхийн багц хуулиудад өөрчлөлт орж шүүгчид тавигдах
шалгуур ч өндөрсөх болно. Тийм учраас өөрийгөө хөгжүүлж, мэргэжлийн ур
чадвараа байнга сайжруулж ажиллахыг зөвлөе.  Миний бие Ерөнхийлөгчийн
хувьд ард түмнээ төлөөлөн Та бүхэнтэй уулзаж байгаа нь ард түмэн та
бүхэнд итгэл хүлээлгэж байгаа болохыг ухамсарлаж шударга ажиллаарай
гэдгийг хэлье” гэв .        

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж