Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Хөдөлгөөнт ертөнц

Уурын хөдөлгүүр гарч ирснээр орон зай хумигдлаа.

Төмөр зам, усан онгоцоор хүмүүс болон ачаа барааг бүхий л чиглэлээр тээвэрлэх болов. Бүх нийтийн нүүдэлтэй хамаатай энэ агуу үе олон улсын зах зээлийн үүсэлтэй давхацсан билээ. Уурын тэрэг гарч ирсний дараа ч хуурай замаар  морин тэрэг, шуудангийн сүйх тэрэг явсаар л байв. Замын сүлжээ ч улам сайжирч байлаа.
Хурд эхлээд хүмүүсийг чочроон гайхуулж байлаа. Гэвч тэд тэр даруйдаа дассан юм. Төмөр замд хэрэгтэй металл, нүүрс зөөх хүчирхэг ачааны хэрэгсэлд тэд даслаа. Ширмэн “морьд” төмөр замаар давхиж_хүн тэдний “төвөргөөг” энд тэндгүй сонсож дадлаа. “Төмөр зам гарч иртэл амьдарч байсан бид, Ной аав өөрийн гэр бүлийнхээ хамт завьнаасаа гарсан шигээр хуучин ертөнцөөсөө асгаран гарч ирсэн юм” гэж Английн нэртэй зохиолч Уильям Теккерей бичсэн байдаг.
XIX зууны сүүлчээр төмөр нь болдод зай тавин өгснөөр уурын зүтгүүр цахилгаанд шилжин төмөр замыг дэлхийн тал тал тийш тавилаа. Далай тэнгисийн өргөн уудмаар хөвөх Британийн флотын усан онгоцнууд жижгээс том хүртэл дөрөвний гурав нь уураар хөдөлж байв. Тэр нь дэлхийн тал хувийг эзэлнэ. Замуудад анхны автомашин  харагдлаа. Гэлээ ч хамгийн алдартай, аюулгүй тээврийн хэрэгсэл нь унадаг дугай  хэвээр.
Төмөр зам, телефон, телеграцын эриний сүүлчээр Америкийн болд төмрийн магнат Эндрю Карнеги мэдэгдэхдээ тээврийн хувьсгалыг Европ биш АНУ толгойлох цаг ирлээ хэмээн зарласан билээ. Хөгшин Европ хэтэрхий удаан, авхаалжтай биш бүгд найрамдах улс салах ёслолын дуут дохиогоо өгөөд хурдны шинэ эринд орлоо гэж тэр хэлжээ.

1800 он гэхэд шуудангийн сүйх ба дилижансууд хуваарийн дагуу хамаг хурдаар давхилдаж байлаа

Заставаас застав хүртэл

Зам, харгуйгаар XVII зуунд зорчих нь ядаргаатай, аюултай байсан гэж болно. Зам нь ихээхэн донсолгоо саадтай байлаа. Англиар аяласан нэг жуулчин бичихдээ “Морьд хамаг хурдаараа давхина. Бид заримдаа агаарт хөөрөн үсэрч байлаа” гэж бичжээ. Худалдаа наймаа ба аж үйлдвэрийн хөгжил нь энэ тээврийн аюулгүй байдлыг улам хурцатгаж өгөв. Английн төв хэсгүүдийг холбосон замуудад застав байгуулан тус бүртээ зорчигчдоос нэмэлт хураамж авч байжээ.

Төмөр замын хөөрөл

Төмөр зам гарч ирсэн нь зөвхөн инженерийн ухааны амжилтыг илэрхийлэл болоогүй юм. Тэр нь найдвартай хөрөнгө оруулалт болов. Хурдан хугацаанд орлого олох гэсэн хөрөнгө оруулагч нарын эрмэлзэл нь зорчигчдын хурдтай адилхан байв. Мөн замын дагуу байрласан хот дахь үл хөдлөх хөрөнгөөр ихээхэн орлого олох боломжтой боллоо. Компаниуд хамгийн ашигтай чиглэлүүдийн төлөө ширүүхэн өрсөлдөөнд орсон юм. Хатуухан өрсөлдөөн, орлогын хойноос хөөсөн галзуутай хөөцөлдөөн нь “төмөр замын дэмийрэл” гэсэн нэр авсан байна. Ийм байдал арав орчим жил үргэлжлээд гарч ирсэн шигээ гэнэтхэн унтарч билээ. Энэ халуурлаар мөнгө олохоосоо илүүтэй гарз гарсан гэж болно.
Үүний оронд төлөвлөгдсөн төмөр замын сүлжээ, компаниудад зориулсан үйлчилгээний журам, зоригчдад зориулсан хуваарь гарч ирсэн байна.


Төмөр замын аялал, амжилт ба эмгэнэл

Төмөр зам ба уурын тэрэг хийх талаар Их Британи тэргүүлж байлаа.Стоктон-Дарлингтоны хоорондын 16 километрийн төмөр замын салааг ”Локомоушн” компани нь 1825 онд нээсний дараа Жорж Стефенсон үндэсний баатар болсон юм. 1830 онд иргэдийн дээд чуулгыг цуглуулан Ливерпуль-Манчестерийн 64 километрын урттай төмөр замыг нээсэн нь инженерийн ухааны жинхэнэ ялалт байлаа. Ойролцоогоор цагт 48 километр/цагийн хурд үзүүлсэн Стефенсоны галт тэрэг олны гайхлыг төрүүлсэн юм. Энэ баярын өдөр Ливерпулиэс сонгогдсон парламентын гишүүн Уильям Хаскиссон галт тэргэнд дайруулсан эмгэнэл тохиожээ.

АНУ-ын шинэ хил хязгаар
Хойд Америкын төмөр зам нь суурин газруудын хил хязгаарыг тэлж байлаа. Төмөр замыг хувийн компаниуд байгуулж байсан учраас  тээврийн зардлын хэмжээ нь тогтмол маргааныг үүсгэдэг  байлаа. 1840 онд тэндхийн төмөр замын нийт урт нь 4800 километр болсон  ба энэ нь Европын бүх төмөр замын урттай нь адилхан болсон байжээ. 1860 он гэхэд тэр хэмжээ 10 дахин өсөв. Зууны төгсгөлөөр 320 мянган км төмөр замтай  болсон ба түүний таван үндсэн чиглэл нь тивийг гаталсан юм. Канадад “Канэдиан Пасифик” замын бүтээн босголт нь эзгүй тал хээрийн нутгийг хөдөө аж ахуйн бүс болгожээ. Төмөр зам ардын дуу, хуурт орж ирсэн байна.

Уурын хөлөг онгоцоор далайг гатлан…

Хамгийн хурдан далбаат онгоцнууд. “Америкен грейт рипаблик” шиг хамгийн
хурдан далбаат онгоцнууд Энэтхэг, Хятадаас цай зөөн уралддаг байлаа

Англиас анхлан 1838 онд  Атлантын далайг гатлан Америкийг зорьсон уурын хөлөг онгоц нь “Грег Вестерн” нэртэй дугуйн сэлүүртэй модон онгоц байжээ. Бристолиос Нью-Йорк хүрэх замыг тэр онгоц 14 хоногийн хугацаанд туулсан байна. Үүнээс таван жилийн дараа сэнсэн сэлүүртэй ”Их Британи” гэсэн хөлөг онгоцыг бүтээлээ. Тэр үед 400 зорчигч тээвэрлэх зориулалттай сэлүүрийн сэнс ба дугуйн хослолтой хамгийн том төмөр хөлөг нь “Грейг Истерн” нэртэй байлаа. Тэр хөлөг ХХ зууны эхээр гарч ирсэн зорчигчдын хөлөг онгоцны урьдатгал нь болсон юм. Далайг гаталсан аялал бүгд тав тухтай байсангүй. Шинэ амьдрал хөөсөн олон тооны дүрвэгсэд Европыг орхин тэдний далай гаталсан аян зам аймшигтай нөхцөлд хийгдэж байлаа.
Америк, Канадаас Европын чиглэлийн хөдөлгөөн ч мөн л тэр хирийн эрчимтэй байсан бөгөөд усан онгоцоор улаан буудайг зөөж байсан гэнэ. Сүүлд нь хөргөгч төхөөрөмж гарсны дараа улам ч их хүнсийг далайгаар зөөх болжээ. 1900 он гэхэд Шинэ Зеланд дөрвөн сая хөлдөөсөн хонины гулууз махыг Англид экспортлож байв. Харин Австралиас ноос ачина.

Тэнгисийн хурдан хөлгүүд

Уурын усан онгоц гараад ирсний дараа ч муудахааргүй бараа товарыг далбаат онгоцоор зөөж байсан юм. Азиас цайг клиперээр зөөдөг байв. Тэд цаг хугацааг зүсэн хуваариас өмнө ачаагаа авчирдаг байсан учраас клипер гэж нэрлэжээ. Том оврын хурд багатай клиперүүд нь 1849 оны алтны халуурлын үеэр Калифорнигаас алт зөөхөд зориулагдсан байв. Хурдтай жижиг клиперүүдийг Англид хийдэг байсан ба “Катти Сарк” нэртэй нэг тийм онгоц 1871 онд Шанхайгаас  гараад 107 хоногийн дараа Темза голын боомтод ирж байжээ. Хурд нь ачааны хэмжээнээс илүү чухалд тооцогдоно. Цайны ургамлын жилийн ургацын дээжийг хурдан авчирч Лондоны зах зээл дээр баталгаатай өндөр үнээр зардаг байсан нь онгоцны багийнханд сайн орлого авчирдаг байлаа. Суэцийн сувгийг нээсний дараа клиперүүдийн үе дуусчээ.

Суэцийн суваг

Тэнгисээс тэнгист. Газар дундын тэнгисийг Улаан тэнгистэй холбосон
Суэцийн сувгаар анхны уурын хөлөг онгоц гарч яваа нь. Өнөөгийн манай
цаг үед Суэцийн сувгаар жилдээ 20000 орчим онгоц дайран өнгөрдөг

Суэцийн сувгийг 1869 оны арваннэгдүгээр сарын 16-нд нээснээр Европыг Хятад, Энэтхэг, Австрали, Шинэ Зеландтай холбосон холбоо  эрс сайжрав. Сувгийн нээлтийн үйл ажиллагаанд зориулан Египетийн хедив (захирагч) Жузеппе Вердид “Аида” дуурийг захиалан бичүүлсэн нь зааны жагсаалын хамт 1871 онд Каир хотноо болсон баярын нээлтээр анхны тоглолтоо хийж байсан гэнэ.
Суваг Энэтхэгээс Европ хүрэх усан замыг 11200 километрээр товчилж өгсөн юм. Францын инженер Фердинанд Лессепсийн зураг төслөөр хийж байсан сувгийн ажил эхлээд Франц-Египетийн “Суэцийн суваг” компанийн хяналтад байв. 1875 онд Египет  өөрийн хувьцааны 44 хувийг Британийн Засгийн газарт худалдсан ба Ерөнхий сайд Бенжамин Дизраэли  уг наймааг хийх дөрвөн сая америк долларын зээлийг санхүүч Ротшильдээс зээлэн авч байжээ.
Суваг уурын хөлөг онгоцнуудад зориулагдсан ба далбаат онгоцны эринд ийнхүү төгсгөл ирсэн юм. Өөр нэг товч зам “Панамын сувгийг” нээхэд үүнээс хойш 45 жил хэрэгтэй болсон билээ.

Жуучлахаар мордсон нь

Суэцийн сувгаар зөвхөн бараа зөөж байсангүй. Хүмүүс шинэ сувгийг сонирхож, ойр хавийнх нь орноор аялахыг хүсчээ. Тухайн цагтаа шинэлэг гэгдэх зохион байгуулалттай аялал жуулчлал XIX зуунд үүссэн бөгөөд түүнийг Томас Кук гэдэг англи хүн зохион байгуулжээ. Лестерээс Лафборо хүртэлх 16 киломтрын аялал түүний анхных нь байсан ба 1841 оны долдугаар сарын 5-нд зохион байгуулсан юм. Түүнд нь 570 хүн оролцсон ба аяллын үеэр тэдэнд цай, хөнгөн зууш өгч, үлээвэр хөгжим тоглож байсан гэдэг.
Томас Кук 1892 онд нас барав. Тэр үед жуучлал Английн хилээс даван цэцэглэсэн байлаа. Хүмүүс Египетийн пирамид, Ниагарийн хүрхрээ, Амазон мөрний ширэнгэн ойг үзэх ихээхэн сонирхолтой байсан гэдэг.

“Дорнын экспресс”

Тавтай нойрсох. Тансаг купе нь зорчигчдод сайхан амралтын баталгаа
болно. Унтлагын байыг өдрийн цагаар буйдан болгон хураадаг байлаа

Энэ тав тухтай аяллын үндэс нь 1883 оны аравдугаар сард Парисаас Константинопольд (өнөөгийн Стамбул) хийсэн “Дорнын экспресс” гэж нэртэй галт тэрэгний цуваа болжээ. Замын урт нь 2700 км.
Галт тэрэг хүмүүсийг тэдний үзээгүй орноор дамжуулан авч явсан бөгөөд энэ нь зорчигчдод огт шинэ амьдралыг нээжээ. “Дорнын экспресс” нь гайхамшигтай салонууд ба шахмалаар доторлосон тамхи татах өрөө, боржингоор хийсэн ариун цэврийн тусгай тасалгаанууд, тансаг унтлагын өрөө, жинхэнэ амттанаар дайлах ресторан болсон ба төмөр зам нь зөвхөн бөөн хүмүүс, бохир үйлчилгээ биш гэдгийг энэ арга хэмжээ үзүүлж өгсөн юм.  Харин үнэ хөлс нь өндөр. Нэг хүний тасалбарын үнэ нь Европын бага орлоготой албан хаагчийн жилийн орлоготой тэнцэхээр байлаа. Мөн төлбөрт зарим зоригчдын авч явсан үйлчлэгч нарынх нь хөлс ордог байв.

Дугуйн дээрх эрх чөлөө

Анхны унадаг дугуй удирдахад хүнд хэцүүхэн унаа байсан юм. Гэсэн ч XIX зууны сүүлээр харагдах болсон урд дугуй нь 1,5 метрийн голчтой пеннифартинги гэж нэрлэгдсэн тэр дугуйг олон хүн зугаалгадаа ашиглаж иржээ.Дараа нь түүнийг ижилхэн хэмжээний хоёр дугуйтай унадаг дугуй халан гарч ирэв. Шинэ дугуй аюул багатай, хурдтай байжээ. Олон тооны дугуйчид амралтын өдрөөрөө хөдөө тосгоны агаарт гарах, унаагаараа аялах дуртай байсан гэдэг. Удалгүй унадаг дугуйчдын клуб нээгдэн сэтгүүл, сонин гарч эхэлсэн байна. Тэр үед Европт унадаг дугуй хувийн ганц тээврийн хэрэгсэл нь болсон байжээ.


Үг далайг алгасан нисэв

Европ, Америкийг холбосон далайн ёроолын кабель тавигдсан 1865 оноос эхлэн далайг алгассан телеграфын тогтмол холбоо бий болжээ. Телеграф нь мэдээллийн солилцоог хурдасгалаа. Анхны мэдээг Германы мэдээллийн агентлагийн эзэн Жон Рейтер  явуулсан байна. 1876 онд телефон утсыг бүтээсэн нь Америкийн эдийн засаг ба нийгмийн амьдралд хувьсгал авчрав. Удалгүй Атлантын хоёр эрэгт телефон холбоог тогтоосон байна.

Орон зайг алгассан нь. Телефон утас зохиогч А.Г.Белл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж