Катмандуд томоохон мэдээллийн яармаг боллоо

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Катмандуд томоохон мэдээллийн яармаг боллоо

“Брэндин Экспо” нэртэй Мэдээлэл, харилцаа холбооны технологийн мэдээллийн яармаг-2011 Непалийн нийслэл Катманду хотод болж өндөрлөлөө. Непалийн Мэдээлэл, харилцаа холбооны технологийн нийгэмлэгээс уг яармагийг зохион байгуулжээ.

Мэдээлэл солилцох яармаг нэгдүгээр сарын 5-нд Непалийн Катманду хотын Үзэсгэлэнгийн гудамжин дахь Брикути Мандап нэртэй үзэсгэлэнгийн танхимд эхэлсэн бөгөөд дэлхийд мэдээллийн технологиор тэргүүлэгч олон орны төлөөлөгчид болон Непаль улсын 25,000 орчим албаны хүн оролцож, 450,000 гаруй хүн үзэж сонирхохоор ирсэн байна.

Уг яармагт Acer, Akkord, Altec Lansing, Edifier, Edimax, Epson, Foxcom, Genius, HCL, HP, Hyundai, Intel, Kaspersky, Lenovo, Lexmark, M-Audio, Microsoft, Mitsubishi, Motorola, MSI, Nokia, Philips гэх мэт үндэсний болон олон улсын маш олон брэндүүд оролцсон байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж