
Тус улсын зүгээс гадаад орноос бага үнэтэй бүтээгдэхүүн ч ихээр импортлох боломжтой байна. Ерөнхийлөгч Ли Мюн Бак инфляцийн эсрэг “дайн зарлаж”, энэ жил анхаарлын төвд байх хүчин зүйлээр инфляцийн эсрэг тэмцэхээр Их Британийн Ерөнхий сайдДэвип Камерон, Европын төв банкны захирал Жан Клауд Тричет болон бусад орнуудтай дуу хоолойгоо нэгтгэжээ.
Сөүлийн төв банкны тооцоолсноор энэ онд инфляцийн төвшин 3,5 хувь хүртэл өснө гэж тооцоолж байна. Хэрэглээний өртгийн индекс өнгөрсөн онд 2,9 хувь байсан билээ. Хүнсний үнийн өсөлт хэрэглэгчдэд хүндээр тусч байгаа юм. 2010 онд л гэхэд хүнсний үнэ 21 хувиар өссөн гэж статистикийн байгууллагын судалгаа харуулжээ. Түүнчлэн хүнсний үнийг хянах зорилгоор Засгийн газраас энэ онд Чигако хотод үр тариа худалдан авах компани байгуулах схем гаргасан байна.
Засгийн газар түүнчлэн үсчин, ресторан, саун зэрэг үйлчилгээний газруудын үнийг тогтвортой байлгахаар зорьж байна. Сауны хувьд Солонгосын эдийн засагт маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Хямд үнэтэй зочид буудал хэрэгтэй байгаа хүмүүс ихээр үйлчлүүлдэг юм.
Өмнөд Солонгос улсад хүнсний үнийн инляци 2010 онд хүчтэй нэмэгдсэн. Хүйтнээс болж ургац хураалт багасч, өргөн хэрэглээний хүнсний ногооны үнэ дөрөвдүгээр сард 300 хувь, аравдугаар сард 400 хувиар өссөн юм. Үүнээс болж түр хугацаагаар татварыг чөлөөлж, БНХАУ-аас импортолдог газар тариалангийн бүтээгдэхүүний хоригийг чөлөөлсөн билээ.