Секстэй холбоотой хачирхалтай хуулиуд

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Секстэй холбоотой хачирхалтай хуулиуд

Номхон далайн Гвам хэмээх нэгэн арлын иргэдийн дунд онгон охидтой анхны шөнийг өнгөрүүлснийхээ төлөө цалин авдаг эрчүүд байдаг аж. Учир нь Гвамын хуулиар онгон охидод гэрлэхийг хатуу хориглодог байна.
Ойрхи дорнодод маш түгээмэл исламын хуулинд хоньтой нөхцсөний дараа махыг нь идэхийг уучилшгүй нүгэлд тооцдог байна.
Леванд эрчүүд амьтантай нөхцөхийг зөвшөөрдөг бөгөөд уг амьтан нь заавал эмэгчин байх ёстой аж. Харин эрэгчин амьтантай зүй бус харьцаанд орсон тохиолдолд цаазаар авах ял ноогдуулдаг байна.
АНУ-ын аль ч мужид шавьжнаас бусад аюултай төрөл зүйлийн ан амьтдын эвцэлдэж буй бичлэг болон гэрэл зургийг  олон нийтийн болон хувийн зорилгоор ашиглахыг хориглодог.
Бахрейн улсад эрэгтэй эмч эмэгтэйчүүдэд үзлэг хийх эрхтэй ч үйлчлүүлэгч рүү харахыг хуулиар хориглодог.  Эмч нар толины тусгалыг харж үзлэг хийдэг байна.
Хонг Конгод хууртагдсан эхнэр нөхрөө хөнөөх эрхтэй. Гэхдээ зөвхөн улаан гараараа. Харин эр нөхөртэй нь явалдсан хүүхнийг хэрхэн шийтгэх нь эхнэрийн эрх байдаг гэнэ.
Боливын Санта Круз хотод эр хүнд ээж охин хоёртой учир ургуулахыг хуулиар хориглодог аж.
АНУ-ын Вашингтон мужийн хуулиар эрчүүдэд гэрлэхээс нааш онгон охинтой унтахыг хориглодог төдийгүй хуримын шөнө ч үүнийг хатуу хориглодог гэнэ.
Колумбын Кали хотын хуулиар эмэгтэй хүн эр нөхөртөө очихдоо онгон байх ёстой  бөгөөд бүсгүйг онгон эсэхийг нь мэдэхийн тулд анхны шөнө ээж нь ажиглагчаар үлддэг гэнэ.
Юта болон Трементонд хэн ч түргэн тусламжийн тэргэнд секс хийдэггүй аж. Учир нь түргэн тусламжийн тэргэнд секс хийж байгаад баригдсан тохиолдолд эмэгтэйд гэмт хэрэг хийсэн ял ноогдуулж нэрийг нь сонин дээр гаргадаг бол эрэгтэйд ямар ч ял ноогдуулдаггүй байна.
Невада мужид бэлгэвчгүйгээр секс хийхийг хуулиар хориглодог.
Миннесота мужийн Александра хотод эр хүн сармис, сонгино, сардина загастай хоол идсэний дараа секс хийхийг хориглодог байна.
Миннесота мужид эрчүүдэд загастай хурьцал хийхийг хуулиар хориглодог гэнэ. Харин эмэгтэйчүүдэд бол зөвшөөрөх бололтой.
Лалын шашинтай орнуудад өөд болоочийн нууц эрхтэн рүү харахыг хатуу хориглодог бөгөөд газар доор орсон ч энэ хууль хүчинтэй аж. Талийгаачийг оршуулахдаа нууц эрхтэнийг нь мод, чулуу, эсвэл тоосгоор даруулдаг гэнэ.
Өмнөд Дакота мужийн  Sioux Fall дахь зочид буудлуудад өрөө бүр нь хоёр ортой байдаг бөгөөд орны хооронд үргэлж хоёр фийт зайтай байдаг нь хосуудыг шалан дээр секс хийхийг хориглодогтой холбоотой юм.
Харин Индонезид гар хангалга хийсэн хүнд цаазаар авах ял ноогдуулдаг байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж