Л.Оюун-Эрдэнэ гурван намтай

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Л.Оюун-Эрдэнэ гурван намтай

МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага болох Нийгмийн ардчилал залуучуудын холбооны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ Хувьсгалт нам, Монголын хувьсгалт нам, Монголын ардчилсан хүмүүнлэгийн нам гэсэн нэрийг УБЕГ-т бүртгүүлжээ. МАН-ын гишүүн хүн зөвхөн нэг намын харьяалалтай байх ёстой атал Л.Оюун-Эрдэнэ гэгч улс төрд хөл тавиад удаагүй байгаа сэргэлэн залуу ийн гурван намын нэрэнд эзэн суужээ.

Гэтэл бас болоогүй ээ. өөрийгөө иргэний нийгэм, шударга шүүхийн төлөөлөл хэмээдэг “Иргэний шударга шүүх”-ийн тэргүүн Х.Бат-Ялалт Улсын бүртгэлийн ерөнхий газарт улс төрийн нам байгуулахаар намын нэр бүртгүүлсэн байх юм. Тэрбээр Шударга ёс, эв нэгдлийн нам, Монгол хүний төлөө нам, Шударга ёс, хүний эрхийн төлөө нам гэсэн гурван нэрийг УБЕГ-т бүртгүүлсэн байдаг аж.

А.Сүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж